Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ жил бүр бүртгэн авч олон нийтэд мэдээлсээр ирсэн. Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ?

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь албан тушаалтнууд шударгаар олсон орлого, хөрөнгийнхөө байдлыг жил бүр мэдүүлэх явдал. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх буюу авлигын гэмт хэрэг болохоос өмнө таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Уг мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж, олон нийтэд мэдээлэх нь АТГ-аас албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэдийн хяналтад өгч байгаа нэг хэлбэр. Иргэдийн хяналт, оролцоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой чухал үйл ажиллагаа. Нөгөө талаас хөрөнгө, орлогоо мэдүүлэх нь нийтийн албан тушаалтны үүрэг хэдий ч өөрийгөө шударга ажиллаж байгаа гэдгийг олон нийтэд нээлттэй харуулах баталгаа болдог.

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг дэлгэрэнгүй бус байна гэж зарим хүн шүүмжилдэг шүү дээ.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтад заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний тухайн тайлант онд олсон долоон төрлийн орлогоо мэдүүлж байгаа. Тухайлбал, үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, үйл ажиллагааны болон хөрөнгө борлуулсны гэх мэт орлогыг мэдүүлдэг. Мөн хувь хүний нууцтай холбоотой зарим зүйлээр зохицуулагдсан болохоор бид олон нийтэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар мэдээлж байгаа. Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 2013 оноос эхлэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг цахимаар авдаг болсон. Ингэснээр төрийн албан хаагчид мэдүүлгээ интернэт орчин бүхий газарт хаанаас ч мэдүүлж болох нөхцөл бүрдүүлээд байгаа. Энэ нь судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэг доороос түргэн шуурхай авах, хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой.

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудынхыг олон нийтэд мэдээлдэг байсан. Цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 онд нийт 35 700, 2019 онд нийт 36 800 орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан. Жил бүр 40 000 гаруй хүнээс мэдүүлгийг нь авчихаад яагаад 36 мянга орчим албан тушаалтныг ил мэдээлээд байна гэж гайхаж магадгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, нэгдсэн мэдээлэл, цэргийн мэргэжлийн ангилал, ногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн тоо бүртгэл нь төрийн нууцад хамаарах гэх мэт зохицуулалтаар Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам зэрэг таван байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй мэдээл дэггүй. Төрийн захиргаа, нутгийн захиргааны болон нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн бусад этгээдийн мэдүүлэг гаргагчдынхыг олон нийтэд нээлттэй байршуулсан.

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэдэг. Гэтэл зарим сэтгүүлч таслал, цэгийг буруу ойл гож мэдээлэх явдал гарч байна. Бид цахим хуудсандаа байршуулахдаа мянгаар тооцож тавьдаг. Тухайлбал 15 350.0 мянган төгрөг гэхийг зарим сайтын сэтгүүлч 153 сая, эсвэл 15 тэрбум төгрөг гэж уншиж, хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу, зөрүү мэдээлэл гаргасан. Уг нь энэ тоо 15 сая 350 мянган төгрөг гэсэн үг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын мэдүүлэгт судалгаа, харьцуулалт хийхдээ мянгаар тооцож тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь асуудлыг улстөржүүлж сарниах, тодорхой хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар гарч байна.