Т.Цолмонсайхан: Монголын ТОД ИРЭЭДҮЙ болсон 500 хүүхдийг баярлуулж чадлаа

Т.Цолмонсайхан: Монголын ТОД ИРЭЭДҮЙ болсон 500 хүүхдийг баярлуулж чадлаа

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан Todnews.mn мэдээллийн сайт, “И Март” худалдааны төв хамтран “Тод-Ирээдүй” хүүхдийн баярын арга хэмжээг “И-Март” худалдааны төвийн таван давхрын тоглоомын төвд зохион байгууллаа. Уг арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Todnews.mn” мэдээллийн сайын эрхлэгч Т.Цолмонсайхантай ярилцлаа. Олон хүүхдийг баярлуулсан, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулсан ТОД баяр байлаа гэж эцэг эхчүүд ярьж байна.
 
-Санаачлагчийн хувьд та ямар бодолтой байна. Хүссэндээ хүрч чадав уу?
 
-“Todnews.mn сайтаас зохион байгуулсан “Тод-Ирээдүй” арга хэмжээ маань хүсч байснаас минь илүү сайхан боллоо. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Ойролцоогоор 300 хүүхэд баярлуулж, гарын бэлэг өгнө гэж тооцож байсан ч бараг 500 орчим хүүхэд хүрэлцэн ирж, тоглож, эмчид үзүүлж их, бага хэмжээгээр гарын бэлэг авлаа. Манай үйл ажиллагааг зорин ирсэн нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүддээ баярлалаа. Манай “Todnews.mn сайт мэдээллийг хурдан, шуурхай хүргэхээс гадна соён гэгээрүүлэх чиглэлийг түлхүү баримталдаг. Ялангуяа бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын амьдрах орчин, эрүүл мэнд, сурч хөжгих боломжид түлхүү анхаарч тэдэнд зориулсан “Тод-Ирээдүй” хүүхдийн булан, нэвтрүүлэгтэй. Энэ булангийн анхны зочид болох калиграфи зурдаг Н.Анхилуун охин, жүжигчин Ц.Мичидмаа, дуучин А.Энжи нар маань уран бүтээлээ толилууллаа. Нэмж хэлэхэд хүүхэд хүүхдээсээ үлгэр жишээ авч, хүүхдийг хүүхдүүр нь хүмүүжүүлэх зорилгоор “Тод-Ирээдүй” булангаа ажиллуулдаг.
 
Тиймээс өөрийн хүүхдийн авьяасыг нээхийг хүссэн, тод ирээдүй болно гэж үзэж буй эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар байвал манай сайтын “Тод-Ирээдүй” булан үргэлж нээлттэй гэдгийг дуулгая. Хүүхэд гэдэг бол бүхний үргэлжлэл болдог. Тэгэхээр бидний үргэлжлэл, Монголын ирээдүй болсон багачуудыг баярлуулах энэ үйлсэд олон байгууллага хамтран оролцсон байх.
 
-Нийт хичнээн байгууллага оролцсон бэ?
 
-Мэдээж хамтрагч байгууллагууд үгүй бол өнөөдрийн арга хэмжээ болохгүй ч байх магадлалтай байсан. “Todnews.mn” сайт дангаараа бол ийм их хүүхдийг баярлуулж чадахгүй байсан. Үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулах бүхий л зүйлээр хангасан ерөнхий ивээн тэтгэгч маань “И март” худалдааны төв байлаа. Дараа нь 10 хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй зөвхөн дуудлага хийх, мессеж бичих боломжтой “Vodafone mini” гар утсыг бэлэглэсэн Г.Түмэн-Ерөөлт захиралтай “New Terrevox” компанидаа баярлалаа. Өндийх ч завгүй сууж 500 хүүхэд үзэж, бүгдэд нь 50%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг гардуулсан “Тод-Эйч” өсөлтийн клиникийн хамт олондоо баярлалаа. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар ирсэн бүх хүүхдийн чих, хамар, хоолой, шүдийг үнэ төлбөргүй үзэж, үйлчиллээ.
 
МУЗН-ийн СБД-ийн харьяа Улаанзагалмайн хороо маш олон хүүхдүүдэд бэлэг өгсөн, шагнал гардуулсан. “Скай трэйдинг”ХХ-ийн “E mart” худалдааны төвийн маркетингийн ахлах менежер С.Урангуа, “Тод-Эйч” өсөлтийн клиникийн менежер Ц.Өлзийсахан “Hatun” хувь хүний хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, захирал Т.Батдулам, СБД-ийн УЗХ-ны дарга З.Өсөхбаяр, “Эко гар урлал судлалын төв”-ийн захирал П.Цэнд-Аюуш, “Баярлалаа” төвийн зөвлөх багш Х.Бямбасүрэн, “Бундан зүрх” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ш.Булган, “Монгол билэг” сэтгэл судлалын төвийн захирал Э.Амина “Залуу дугуйчин клуб”-ийн гишүүн О.Билэгтөр, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сангийн захирал С.Батцэцэг нар сэтгэл зүрхээрээ нэгдэж олон бяцхан үрсийг хамтран баярлууллаа.Хамтран ажилласан бүх хүмүүс, байгууллагадаа дахин дахин баярлаж буйгаа илэрхийлж байна.
 
Та бүхэндээ амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Хүүхдийн баярын өдөр дөхчихсөн учраас олон байгууллага, хувь хүмүүс хүүхдүүдээ баярлуулж байна. УИХ-ын гишүүд ч өөр өөрсдийн сонгогдсон тойргийнхоо хүүхдүүдэд бэлэг өгч байна. Танай үйл ажиллагаа дан ганц бэлэг өгч, тоглоомоор тоглуулах бус эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамруулснаараа бусдаас онцлог байлаа.
 
-Тэдгээр иргэд, байгууллагууд хүүхэд багачуудыг баярлуулахдаа юун дээр анхаарвал илүү үр дүнтэй байх вэ?
 
Үйл ажиллагааны цар хүрээ өргөн болохыг мэдээд Парламентийн чуулган дуусахад УИХ-ын үлдсэн гишүүдтэй уулзсан. Хүүхдүүдийг баярлуулъя гэхэд “манай тойрог биш” гэсэн. Үнэндээ манай арга хэмжээнд бүх тойргийн хүүхдүүд ирсэн л дээ. /инээв/. Гэхдээ хүүхэд баярлуулахад тойрог тийм их хамаатай ч юм уу, хамаагүй ч юм уу тэ. “Би мөнгөгүй байна” гэсэн гишүүн ч байсан. Гэхдээ нэг бэлэг ч гэсэн хүний сэтгэл шүү дээ. Олон гишүүн өмнөөс минь их зовлон тоочсон. Тэд ямар сэтгэлгүйг байгааг сайн ойлгосон. Хүүхдээс бэлэгний мөнгө харамлаж, тойргоор нь ялгаварлан гадуурхдаг түшээд олон байгаа нь үнэхээр эмгэнэл юм. Өнөөдөр манай сайтын хамт олон болон бусад хамтран ажилласан байгууллагууд мөнгөтэй учраас хүүхэд баярлуулаагүй юм. бид бүхэнд сэтгэл байсан учраас энэ олон хүүхдийг баярлуулж чадсан.
 
Гэхдээ бас цааргалалгүй хүлээн авсан гишүүд байгаа. Тиймээс саналыг минь хүлээн авч бэлэг илгээсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “тойрог хамаарахгүй ээ” гээд хаа байсан Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О. Батнасан нарт баярлалаа.(инээв). Ирээдүйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж, хүүхэд баярлуулж буян үйлдсэн танай хамт олонд ажлын амжилт хүсье. Үүнээс цааш маш олон үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд багачуудыг баярлуулаарай. Хамт олон, тусалж дэмжсэн байгууллагуудын хүчээр анх удаа зохион байгуулсан арга хэмжээ маань үнэхээр сайхан болж өндөрлөлөө. Дараа дараагийн үйл ажиллагаанууд ч илүү сайхан болно гэж найдаж байна. “Тodnews.mn” байгууллагаас цаашдаа нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулна. Энэ дашрамд хэлэхэд манай “Тод ирээдүй” булантай хамтран ажиллах хүүхдийн байгууллагууд, манай сайттай хамтарч ажиллах хүсэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлтэй байгаа. Ярилцсанд баярлалаа. 
 
Эх сурвалж: Улстөрч.мн