Дэлхийн хамгийн баян 26 хүний хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ

hi

   Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өдөр бүр 2.5 тэрбум ам.доллараар өсч байхад дэлхийн хамгийн ядуу хүн амын орлогын түвшин улам бүр буурч байдаг талаар “Oxfam” олон улсын судалгааны байгууллагаас онцолжээ. Дэлхийн зах зээл дээр санхүүгийн хямрал явагдсанаас хойш буюу өнгөрсөн 10 жилийн хугацаанд  дэлхийн тэрбумтнуудын тоо хоёр дахин өсчээ. Швейцарийн Давос хотноо жил бүр болдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө дэлхийн хамгийн баян болон хамгийн нөлөө бүхий хүмүүсийн талаарх тайлан гаргадаг. 106 хуудас уг тайлан мэдээлэл нь баян ядуугийн  ялгаа жил ирэх тусам нэмэгдэж буйг харуулж байгаа юм.Өнгөрсөн 2018 онд л гэхэд дэлхийн хамгийн баян 26 хүний хөрөнгө 1.4 их наяд ам.долларт хүрсэн байна. Тэгвэл 1.4 их наяд ам.доллар дэлхийн 3.8 тэрбум хүний нийт баялаг, эд хөрөнгөтэй тэнцэж байна. 
   “Forbes” сэтгүүлийн мэдээлж буйгаар, дэлхийн тэргүүн тэрбумтнууд болох Жеф Безос, Билл Гейтс, Уоррен Баффет, Марк Цукербергийн хөрөнгө өнгөрсөн онд л гэхэд 357 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дэлхийн тэрбумтнуудын тоо одоогийн байдлаар хамгийн олон буюу 2208 хүрээд байгаа бөгөөд олонхыг нь АНУ-ын иргэд эзэлж байгаа аж.

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0