“Хохирлоо төлөөд гэртээ харья-2019” сэдэвт аянг зохион байгууллаа

hi

Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран нийт хорих ангиудад ял эдлэж буй хоригдлуудын дунд “Хохирлоо төлөөд гэртээ харья-2019” сэдэвт 90 хоногийн аян зохион байгуулж, дүнг нэгтгэлээ.

Улсын хэмжээнд 2019 онд нөхөн төлөгдсөн нийт хохирлын 38 хувь нь буюу 635 хоригдлын 675.564.983 төгрөгийн хохирол дээрх аяны хугацаанд нөхөн төлөгдсөн байна.

Аяны хүрээнд хорих ангиудад хоригдлыг дотооддоо ажлын байраар хангахаас гадна хуулийн дагуу бусад газруудад хөдөлмөр эрхлүүлэх, бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулсанаар хорих ялаас хугацааны өмнө суллагдах хуулийн нэг үндэслэл болох талаар яриа таниулга хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж, хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс болон ар гэр, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс нь хохирол төлүүлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Эх сурвалж: ПЕГ-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0