М. Учрал


Ул боовны доoр суурь еэвэн байдаг гэх уламжлалыг мартсан Монголчууд

hi

Ахмад дээдсээ хүндлэн айл гэрээг зочлон ахан дүүстэйгээ учран золгодог Монгол түмний шинэ сарын баяр "ЦАГААН САР" болоход тунчиг бага хугацаа үлдэж. Энэ баярын хамгийн чухал идээний дээж бол ууц, ул боов, айраг, цагаан идээ байдаг. Идээ цагаалга засаж янзлахад эртний сайхан ёс заншил гэх бичигдээгүй хуулийг дагаж мөрдсөөр эдүгээд иржээ. Тэгвэл бидний анзааралгүй орхигдуулсан нэгэн зүйлийг  энд дурьдах нь зүйтэй юм болов уу. Монгол улсад эрт үед, өвөг дээдэст еэвэн гэх нэр бүхий идээ байгаагүй юм. Өнө эртнээсээ еэвэн хэрэглэж байгаагүйг түүх, шаcтирт тэмдэглэсэн нь бий. Харин еэвэнг Хятадууд хэрэглэж, Монголын дарлалаас ангижирсанаа баярлан “еэвэн сар”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Манжийн дарлалын үед хаад ноёд ард түмэнгүй бутарч, эвдэрч яваг гэж хараасан маягаар еэвэнг манай улсад өгсөн байгаа юм. Магадгүй бэлгэдлээр нь гутаах гэсэн л оролдлого бүхий бодлого биз. Үүнийг нь мэдсэн өвөг, мэргэн ухаантан нар улан дороо дэвсэлж явъя гэсэн утгаар ул боов хийж, еэвэнг хамгийн дор нь байрлуулж идээгээ засах болсон юм билээ. Бүр “суурь еэвэн” гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Тэр дундаа хаад ноёд ул боов хийдэг байсан нь ч ийм учиртай гэсэн. 1990-ээд оны үед ч суурь еэвэнг ул боовны дор тавьдаг байсан. Сүүлийн үед л энэ ёс, бэлгэдлийг мартаад, “суурь еэвэн” гэж нэрлэсээр байтал ул боовныхоо дээр тавих болсон нь үндсэн агуулгаа алдахад хүрч байна. Тиймээс эртний сайхан бэлэгдэл, уламжлалаа дахин сэргээж цаашдаа үр хойчдоо хадгалах үүднээс ул боовны дор, суурь еэвэнг тавьж, сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Хаха 1 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх