М. Учрал


Каннабис хэрэглэсэн ажилчдаа архи уусан гэх үндэслэлээр халсан

hi

    “Баян хайрхан трейд” ХХК-ийн эзэмшлийн “Ресорт Ворлд Тэрэлж” амралтын газрын ажилчид ажлын байрандаа сэтгэцэт нөлөөт бодис буюу каннабис хэрэглэж байсан видео бичлэгийг манай сайтад ирүүлсэн. Налайх дүүргийн, 6 дугаар хороо, Горхи Тэрэлжийн Цогцолбор газар, Мэлхий хадны баруун талд байрлах уг амралтын баазад уурын зуухын галч, рестораны зөөгчөөр ажиллаж байсан Б, Г нар нь зуух галлагааны өрөөнд 2019 оны 11-р сарын 27-ны өдөр мансууруулах бодис хэрэглэж байхыг нь харуул хамгаалалтын ажилтан камерийн хяналтаар харж илрүүлжээ. Гэвч энэ тухай гэрээт харуулын ээлжийн тэмдэглэлийн дэвтэрт юу ч тусгаагүй байна. Гэмт үйлдлийг тэмдэглээгүй үлдсэн шалтгаан нь тус амралтын газрын туслах менежер н.Түвшинбат, үйлчилгээ хариуцсан ажилтан н.Мөнхтуяа нар нуун дарагдуулах хүсэлтэй, компанийнхаа удирдлагуудад мэдэгдэхийг хүсээгүйтэй холбоотой аж. Тйимээс ч удалгүй ажлын байранд архи уусан гэх үндэслэлээр ажлаас нь халжээ. Сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн рестораны зөөгч ажилтан нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж тэнсэн харгалзах ялтай байжээ. Улмаар асуудлыг иргэний зүгээс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст мэдээлэл хүргүүлж ажиллагаа явуулснаар амралтын газрын хашаанаас тухайн үед хэрэглэж байсан тугалган цаас болон 3.5 гр бодисыг  хус модны ур бүхий нүхэнд нуусан байсныг баримтаар үнэлж хураан авчээ.

Бид мэдээллийн мөрөөр БЗД-т “Аман хуур” хотхоны өмнө байрлах “Баян хайрхан трейд” ХХК-ийн оффист очиход захирал гэх Ж.Дамба, охин Д.Хандсүрэн нар нь мэдээлэл өгөхгүй хэмээгээд 102 дугаарт дуудлага өгч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Яг энэ үед буюу 22-ны өдрийн 15 цагийн орчимд Тэрэлжид байрлах амралтын газарт нь Хар тамхитай тэмцэх хэлтсээс ажиллагаа явуулж хэргийн нотлох баримтуудыг нэгэнт олжээ. Туг.мн сайтын сурвалжлах баг дуудлагаар ирсэн эргүүлийн цагдаа нарыг дагаад БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиход Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах, цагдаагийн хошууч н.Эрдэнэцэцэг угтлаа. Тэрээр өмнөх өдөр нь тус компанийн удирдлагуудаас гаргасан гомдлыг танилцуулсан юм. Туг.мн сайтын сэтгүүлчид 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдээлэл авахаар 881031.. дугаарт холбогдож мэдээллийг тал бүрийн эх сурвалжийн нотолгоогоор тэнцвэртэй бэлтгэхийг зорьж удирдах ажилтан Д.Хандсүрэнтэй холбогдсон. Тэрээр мэдээллийг няцаагаад сэтгүүлчийг утсаар ярьж мэдээлэл нягталсны төлөө, байгууллагын нэр төрд халдахыг завдсан, худал мэдээлэл тараах гэлээ хэмээн гомдол гаргасан нь тэр аж. БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу холбогдогчоор мэдүүлэг өгсөн сэтгүүлч маань хуулийн дагуу тайлбар өгч, зурагчиний камерийг булааж бичлэг авах гэж биед нь халдсан тус компанийн захирал Ж.Дамбын үйлдлийг ч үнэн зөвөөр мэдүүллээ.

 
"Ресорт ворлд Тэрэлж" амралтын газрын ажилчид

"Ресорт ворлд Тэрэлж" амралтын газрын ажилчид мансууруулах бодис хэрэглэж байсныг нуун дарагдуулжээ

Posted by ТУГ.мн on Wednesday, January 22, 2020

 

Хоногт 225.000-1.615.000 төгрөгөөр өрөө түрээсэлдэг “Ресорт Ворлд Тэрэлж” зочид буудал нь 2016 оноос Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсаар ирсэн.Тус амралтын газрын эзний хүү Д Балдоржийг Налайх дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч гэх мэдээлэл мөн ирсэн юм. Тиймээс ч тус дүүргийн Цагдаагийн байгууллагынхан аливаа баяр ёслолын ажиллагаа тэмдэглэх хүсэлтээ илэрхийлдэг тухай Ж.Дамба захирал ч нуусангүй ээ. Бид уг амралт, үйлчилгээний газрын тухай хэд хэдэн баримтат мэдээллийг манай редакцид ирүүлсэн мэдээллийн дагуу цувралаар хүргэх болно.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 5 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0