Э.Намуун


“Коко” хүүхэлдэйн кино үзэгчдийг хамгийн их уйлуулсан

hi

   АНУ-ын кино шүүмжлэгч Кевин Ли үзээд хамгийн их уйлж байсан кинонуудаа нэрлэхийг “Twitter”-ийн хэрэглэгчдээс хүсэхэд маш сонирхолтой хариултууд иржээ. К.Ли ийнхүү жиргэснээсээ хойш зургаан цагийн дотор л өмнө нь авч байгаагүй олон хариултыг хүлээн авсан байна. BBC агентлаг Лигийн жиргээнд ирсэн 35 мянган хариултыг судалж үзжээ.

"Нулимс хамгийн ихээр асгаруулдаг" кинонуудын эхний хоёр байрт түүхэн юм уу алдартай бүтээлийн аль нь ч бус сэтгэлийн утсыг хөндсөн гэр бүлийн жанрын кинонууд жагссан байна. Тодруулбал, “Disney”, “Pixar” компанийн хамтын уран бүтээл, 2017 онд үзэгчдийн хүртээл болсон, Оскарын шагналт “Coco” хүүхэлдэйн кино жагсаалтын эхэнд бичигджээ.

Энэхүү кинонд Мексик хүү хөгжимчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Үхэгсдийн ертөнцөд” очиж, гэp бүлийнхээ нууцыг тайлж буйг өгүүлдэг юм. Харин “Coco”-гийн араас “Marley and Me”  жагссан байна. Шилдэг арван киноны жагсаалтад “Coco”-гоос гадна “Disney”, “Pixar”-ын “Up”, “Toy Story 3” зэрэг багтсан байна. Түүнчлэн 1980-аад оны "Terms of Endearment", "Beaches" болон 2019 онд гарсан "Avengers: Endgame" кино эхний аравт оржээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх