Э.Намуун


Өнөөдөр БНСУ-аас 428 хүн эх орондоо ирнэ

hi

Өнөөдөр МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа нисч (транзит) АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин Улсад байсан иргэдээ авчирна. Эхний онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай.

Энэ нислэгээр

  • бага насны хүүхэдтэй гэр бүл 71,
  • эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53,
  • өндөр настан 33,
  • жирэмсэн 2,
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана.

Хоёр дахь онгоц 20.00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай.

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 73,
  • эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22,
  • өндөр настан 11,
  • жирэмсэн 3,
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлана. Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Өнөөдөр БНСУ-аас 428 хүн эх орондоо ирнэ