
Өнөөдөр /2020.11.19/ Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч иргэний биед халдаж буй бичлэг сошиал сүлжээнд тарсан билээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Цагдаагийн алба хаагч шаардлага тавихдаа хууль бус үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн иргэн халдвартай хүний хавьтагч байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ "Шинжилгээ өгөхгүй" гээд зугтаасан нь тогтоогдсон. Удалгүй Цагдаагийн алба хаагчид түүнийг олоод эмнэлэг рүү авч явах гэтэл тухайн иргэн шаардлагыг эсэргүүцсэн. Дараа нь алба хаагч албадлагын арга хэмжээ авахдаа иргэний биед халдсан" гэлээ.
Дээрхи зөрчлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.