Б.Ариун-Уянга


Согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

hi

Аймгийн Онцгой комиссоос архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Тодруулбал, 2020.12.21-ний өдрийн Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдаанаар короновирусний улмаас улсын хэмжээнд /Улаанбаатар хот – Баянзүрх дүүрэг/ үүсч буй нөхцөл байдал зэргийг үндэслэн, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтээр /ЭМГ, ЦГ, МХГ, ОБГ/ дараах шийдвэрийг гаргасан байна.  

Шийдвэрийг 2020 оны 12-р сарын 22-ний өглөөнөөс хэрэгжих болно

  • Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох /тодорхойгүй хугацаагаар/
  • Караоке, баар цэнгээний газрууд, спорт, фитнес заалуудын үйл ажиллагааг хаах /тодорхойгүй хугацаагаар/
  • Тусгаарлалтын байруудын тоог нэмэгдүүлэх
  • Халдвар хамгааллын хувцас, бодис, бусад нөөцийг тодорхой тоогоор нэмэгдүүлэх
  • Хогийн цэгт эрүүл мэндийн байгууллагын эрсдэлтэй хог хаягдлыг шатаах зуух байгуулах
  • Иргэдээр  халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж хэвшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.

Хаха 5 1 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 12 Пөөх