Б.Ариун-Уянга


Д.Сумъяабазар: Цаашид шаардлагатай бол хатуу хорио биш хэсэгчилсэн хөл хорио тогтооно

hi

Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сулруулж, ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумьяабазар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "12 хоногийн турш хөл хорионд тэвчээртэй байж, шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт нийслэлчүүддээ баярлалаа. Өнөөдөр БЗД-ийн шинжилгээний хариу хараахан гарч амжаагүй байна. Хөл хорио тогтоож 2-р сарын 11-нээс хойш хийсэн нийслэлийн бүх өрхийн шинжилгээг хийсний үр дүнд халдварын 60 шинэ тохиолдол, ойрын хавьталтай нийлээд 126 тохиолдлыг илрүүлсэн бол 33 голомтыг нэмж илрүүллээ.

Нийслэлд зарим халдварын голомт байгаа тул цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтоож магадгүй. ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх нь чухал. Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй болсон гэсэн үг биш тул голомтлон гарч буй дүүргүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй. Эдгээр эрсдэл өндөр газруудад цаашид шаардлагатай бол хатуу хорио биш хэсэгчилсэн хөл хорио тогтооно. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэдэг үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөснийг албан ёсоор мэдэгдье" гэв.

Түүнчлэн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 2 их наядын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Нийслэлд нийт ЖДҮ-ийн 70 гаруй хувь нь нийслэлд байгаа бөгөөд нийслэлээс тэднийг дэмжихэд ихээхэн анхаарч ажиллана. Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн хотын үйл хэрэгт иргэдийн хяналт, оролцоо маш чухал гэдгийг онцолъё" гэлээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх