Нүүр хуудас Мэдээ МОНГОЛ УЛС АХИАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ДЭЛХИЙД СҮҮЛ МУШГИЖ БАЙНА

МОНГОЛ УЛС АХИАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ДЭЛХИЙД СҮҮЛ МУШГИЖ БАЙНА

Tugmn
Tugmn, TUG.MN
- 2 минут

Швейцарийн бизнесийн IMD сургуулийн гаргасан макро эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 63 улс орноос Монгол Улсыг Украин, Бразил, Хорватын ард 62 дугаарт жагсан Венесуэлийг ардаа орхиж  хамгийн сүүлийн байранд орж байна гэснийг kommersant.ru хэвлэл мэдээллээ.Тус сургууль ийм рейтинг тогтоохдоо 6000 гаруй хөрөнгө оруулагч, шинжээчдээс асуулга явуулж байж макро эдинй засгийн байдал, төрийн зохицуулалт, дэд бүтцийн чанар, бизнесийн үр ашигтатй байдал гэсэн дөрвөн үзүүлэлтийг гол болгодог байна.Энэ жилийн рейтингийг АНУ тэргүүлсэн бол хоёр гуравдугаарт Гонконг, Сингапур ороод араас нь Нидерланд, Швейцарь удаалсан байна. БРИКС-ийн орнуудаас Хятад бусдыгаа тэргүүлж өмнөх жилийнхээс таван ч байраар урагшилж 13 дугаарт оржээ. Герман 15, Франц 28 дугаарт орсон гэнэ. Манай хойд хөрш ОХУ өнгөрсөн ондз 46 дугаарт жагсч байсан бол энэ жил нэг байраар урагшилж 45-д орсон байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлС.БАЯР II ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ БОЛЗОЛОО ХАНГАЛАА
Дараагийн нийтлэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилна