Нүүр хуудас Мэдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилна

Г.Болор-эрдэнэ
- 5 минут

Ирэх онд Халх голын байлдааны 80 жилийн ой тохионо. Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан түүхт ойг Халх голын ялалтын баяр болгож орон даяар өргөн тэмдэглэн өнгөрүүлсээр өнөөг хүрч байна. Тэгвэл ирэх онд тохиох Халх голын байлдааны 80 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин Монголд хүрэлцэн ирэх бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ энэ тухай ярилцжээ. Улмаар ирэх жил тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин нь 2014 онд буюу Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байсан удаатай. Тэгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Владимар Путин нь 2000, 2009, 2014 онуудад Монгол улсад төрийн айлчлал хийж байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч В.В.Путин 2019 онд дөрөв дахь удаагаа айлчлахаар боллоо.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү