Нүүр хуудас Мэдээ Олон улсын тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид нийт 54 медаль хүртлээ

Олон улсын тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид нийт 54 медаль хүртлээ

Т.АРИУНБОЛД
- 1 минут

БНСУ - н Соннам хотод 2018.07.12- 07.15 өдрүүдэд зохион байгуулагдсан 07 - 15 насны хүүхдийн СОННАМ ОПЕН олон улсын тэмцээнд 10 улс, БНСУ-н 150 клубын нийт 2500 тамирчид 4 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөж дууслаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “RiverFamily”, “TornadoKick”, “Olymp” таеквондо клубын нийт 20 тамирчин өрсөлдсөн юм. Үүнээс “RiverFamily” клуб 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль “TornadoKick” клуб 3 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль "Olymp” клуб 6 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн дараагын тэмцээн 2018.07.18-07.24-ний хооронд БНСУ-ын "ЖЭЖҮ" аралд зохиогдсон “Korea Open” тэмцээнд нийт 60 гаруй орны 4000 гаруй тамирчид оролцсоноос “RiverFamily” клуб 2 мөнгө, 4 хүрэл медаль “TornadoKick” клуб 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль "Olymp” клуб 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль нийт 54 медаль хүртэж амжилтаар дүүрэн эх оронлуугаа буцаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилна
Дараагийн нийтлэл Туркийн тагнуул Вейсел Акчай АНУ-ын тусламжтайгаар Монголд түр үлдлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү