Нүүр хуудас Мэдээ Туркийн тагнуул Вейсел Акчай АНУ-ын тусламжтайгаар Монголд түр үлдлээ

Туркийн тагнуул Вейсел Акчай АНУ-ын тусламжтайгаар Монголд түр үлдлээ

Т.АРИУНБОЛД
- 2 минут

    Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар элит” сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан /2018.07.27/  гаригийн 09.40 цагийн орчинд нүүрэндээ маск зүүсэн үл таних этгээдүүд гэрээсээ гарахад нь хулгайлсан хэрэг гарсан. Туркийн гадаад харилцааны яамнаас уг ажиллагаанд хамаагүй гэж мэлзэж байгаа ч түүнийг БНТУ-ын Элчин сайдын яамны ажилчид Чингис Хаан олон улсын нисэх буудалд нэвтэрсэн тусгай үүргийн гурван онгоцоор дайчлан Турк руу нисэх гэж байсан юм. Гэвч ажиллагаа АНУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар Турк Улсын төрийн эсрэг гэмт хэргийг зохион байгуулсан гэх Вейсел Акчайг энэ удаад орхин нутаг буцлаа. АНУ-ын элчин сайдын яамныхан МУ-ын Эрүүгийн хуулийн 1.7.3.-д “... Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй.” гэж заасан байдгийг ашигласан гэх.

Турк улсад хоёр жилийн өмнөөс Шашин болон боловсролын Гуленист хөдөлгөөнийг баривчлах ажиллагаа явуулж байгаа учир В.Акчай хэрэв эх орондоо хүргэгдэн очвол цаазын ял авах нь тодорхой болсон тул тэрээр МУ-аас улс төрийн орогнол хүсэхээр болж түүнийгээ ч батлан хэлмэгдсэн, хулгайлагдах шахсан хүний дүрд тоглох боллоо.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн үйл явдалд идэвхийлэн оролцох гэсэн ч их гүрний элчин сайдууд авч хэлэлцсэнгүй юу ерөнхийлөгчийн хяналтаас гадуур бүх зүйл шийдэгдээд өнгөрчээ.

Өнгөрсөн үйл явдал Турк Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургууль нь монгол хүүхдүүдийг сургах нэрээр халхавчилсан улс төрийн үйл ажиллагаа явуулдаг тагнуулын байгууллага гэдгийг тус улсын ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган дэлхий дахинд илчилж өгсөн явдал боллоо.  2016 онд Р.Т. Эрдоганыг төрийн эрхээс авч хаях гэсэн цэргийн оролдлого болсны дараа тэрээр олон нийтэд хандаж “..БНТУ-ын тагнуулын албанд бэлтгэгдсэн тусгай ажилтнууд нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулах терористуудыг бэлтгэдэг сургуулиудыг дэлхийн ядуу буурай орнуудад байгуулж сургалт явуулж байна. АНУ-д орогнож байгаа Туркийн тэрс үзэлтэн Фетулла Гюлентэй үгсэн хуйвалдаж гадаадаас хөлсний хорлон сүйтгэгчдийг явуулж байгаа тул эх орноосоо урвагчдийг эргүүлэн авчирч, хуулийн хатуу цээрлэл хүлээлгэнэ...” гэдгээ илэрхийлсэн. Үүнийхээ ч нотолгоо болгож 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд дөнгөж ялсныхаа дараа Ф.Гюлений дотны хамсаатан Туркийн тагнуулын ажилтан Вейсел Акчайг баривчлан эх оронд нь хүргүүлж ял сонсгох гэж ийнхүү оролджээ. В.Акчай нь 24 жил “Улаанбаатар эмпати” Монгол, Турк сургуулийн захирлаар ажиллахдаа МУ-ын талаархи олон тооны мэдээ баримтыг Турк улс руу нууцаар явуулж, тус улсын тагнуулын байгууллагын удаа дараагийн шагнал урамшууллыг авсан, монгол судлалаар сайтар мэргэшсэн тагнуулч аж. Монголчууд түүнийг “найрамдал” медалиар шагнасан байдаг тул БНТУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамнаас нутагт буцаан хүргүүлэх саналаа МУ-ын ерөнхийлөгчтэй зөвшилцсөн ч АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс эрс буруушаан хориглосон тул асуудлыг дахин зөвшилцөхөөр түр хойшлуулжээ. Харин Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ конвенцод нэгдэн орсон үүргээ биелүүлж Турк багшийг эх орондоо үлдээж чадлаа гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байгаа юм.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

30 СЭТГЭГДЭЛ

  1. Хуний эрх ярьж солиорогчид минь тагнуул юм бол улсад нь буцаа, Турк сургуулиудаа хаа, тодорхой болло...

    Zochin

  2. олны нүдэн дээр ил брлсон юмөнд ямар юмны нотолгоо хэрэгтэй гэж новш минь. улсаасаа урвасан хулгайг туркууд авч явж цаазлах гэж ирлээ. жирийн багшийг туркийн прокурорууд баривчлах шийдвэр гаргасныг юу гэж ойлгох уу. гэмгүй хүн гэж бид хууртсаар байх у

  3. Ёстой хогын хэлхээс уншчихлаа. Баримт судалгаатай юм бич л дээ. Энэ нэг сэтгүүлч ухаантай юмандаа жаахан юм хэлж байхгүй бол танай сайт хогын сав болохнээ

  4. улс нь илчлээд өгчихсөн тагнуулыг зайлуулаачээ. хүний хулгай мулгайч гэх шиг элийрсээр байгаад аваад үлдчих юм ёстой үхэр монгол юм а

  5. Америкийн гар оролцсон нь унэн л дэ, тиймдээ л манайхан ардчилал хуний эрх гэх мэтийн хоосон лозун барьж орилолдож байхгуй юу, еерийн итгэл унэмшлээр бус дандаа гадны бусдын хатгалгаар явж байх юмдаа. Энэ асуудлыг дипломат шугамаар маш болгоомжтой шиидэх естой . Ард тумэн аль 1 талыг барьж шуураад байж болохгуй

    • Усан тэнэг ээ. Аль 90 оны төрийн эргэлтээс хойш монгол анусын эрх мэдэлд бүрэн орсон юм ш дээ. Иймээс өнгсөрсөн 28 жил дан уруудал доройтол самууралтай явж ирсний учир энэ!!!

  6. турк тагнуулын гар хөлүүд яасан их өмөөрч байхын. эх орноосоо урвасан гэдгийг туркийн хуулийнхан тогтоочихоод илчилч өгөөд авч явах гэхэд манай эргүүнүүд саад учруулаад байна малуудаа. тагнуул биш гэдгийг эрдоганд хэлцгээ та нар

  7. Эхлээд гарчигныхаа алдааг зас. Дараа нь логиктой бич, Мөн судалгаатай үнэн зөвийг бич, Хамгийн чухал нь хүн гүтгэхээ боль

  8. Эхлээд гарчигныхаа алдааг зас. Дараа нь логиктой бич, Мөн судалгаатай үнэн зөвийг бич, Хамгийн чухал нь хүн гүтгэхээ боль

  9. Монголын сэтгүүл зүйн салбар арай ийм дээрээ тулчихааргүй баймаар энэ нийтлэлийг бичсэн хянасан сайт дээрээ тавьсан улсуудад хэдэн төгрөгний хэрэг гарсан юм байх даа зайлуул. Ямар ч баримт нотолгоогүй ийм юм бичихээсээ ичдэггүй юм байх даа. Чи турк сургууль багш захиралын сайн судлаад үз. Магадгүй чи гайхах байх. Монголын ирээдүйд танай тэр с.баяр баярцогтоос ч илүү зүйл хийсэн хүн байх шүү. Сайн судал унш бод тунгааа тэгээд би эргүү малаа

  10. Туркын эсрэг тэгсэн мөртөлөө туркид тангуулын мэдээ өгдөг гэнэ юу гэсэн үг вэ захиалагаар бичдэг бол жаахан найруулагтай бичээ

    • Уг нь туркийн тагнуул мөн л дөө гэхдээ эх орондоо төрийн эргэлт зохион байгуулалцсан тул одоо туркийн дайсан болчихоод байгаа юм. Чи иймхэн зүйл мэдэхгүй ойлгохгүй бол самарны нухаш судсаараа шаа

  11. Заваан халтар түркийг монголоос хөөж гарга л да хасгуудыг эд их шруппдэг шүү дээр сэтгэгдэл бичсэн ю...

    Халтар түркийг зайлуул

  12. Заваан халтар түркийг монголоос хөөж гарга л да хасгуудыг эд их шруппдэг шүү дээр сэтгэгдэл бичсэн ю...

    Халтар түркийг зайлуул

  13. энэ сургуульд багшилаж байгаад оор оронд иим адилхан сургуульдаа шилжин ажиллаж байгаа багш нар мон байсан орноосоо баривчилагдсан гэсэн тэгэхээр ариун явдалгуй улс орондоо тэрс узэлтэй хумуус сургуулийн нэр дор тэрс узэл терорист тагнуулын ажиллагаа явуулдаг л болов уу .Манайханы болхи ажиллагаанаас болж ардчилал гэж манай тэрс узэлтэнг хоосон дэмжигчид шуугиж улдсэн энэ хун нь энд хорлогдож монголд гай чирэх бии дээ

  14. Манай тагнуулын байгуулагаас илүү мундаг байна шүү.Энэ Туг .мн.Тагнуулч гэдгийн хэдийнээ тогтоосон байна гэнэ .Гадны тагнуулынхан Монгол улсын нутаг дэвсгэр дээр тагнуул үйлдэх нь зѳв юм байх

  15. Манай тагнуулын байгуулагаас илүү мундаг байна шүү.Энэ Туг .мн.Тагнуулч гэдгийн хэдийнээ тогтоосон байна гэнэ .Гадны тагнуулынхан Монгол улсын нутаг дэвсгэр дээр тагнуул үйлдэх нь зѳв юм байх

  16. Толгойдоо залсан Женко-гоо бүрэн таниагүй байж, хаа байсан туркийн Режеп-ийн үгэнд яасан их итгэж байх юм.

  17. Туркийн тухай, турк сургуулийн тухай, Вэйсэл- ийн тухай жаахан юм судлаж, баримттай бичвэл яасан юм. Нэг л их сүржин сүржин өгүүлбэрүүд, юуны тухай юу бичих гээд тэнэгтээд, худлаа бүлтрээд байгаа юм бэ. Хүн хамаагүй гүтгэж байж хэрэгт оров. Сэтгүүлч хүн гэдэг хэлсэн шг бүрийнхээ ард зогсож чадах хүнийг хэлдэг. Бусдаар амандаа орсон хийрхэл, дэмийрэл болгоноо эрээчдэг хүнийг биш.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү