Нүүр хуудас Мэдээ УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Сүүлийн үед УБТЗ-ыг тойрсон дуулиант хэрэг нэлээдгүй гарах болжээ. Тодруулбал төмөр замтай холбоотой томоохон ослууд гархад энэ бол байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүдсэн би хариуцлага хүлээхгүй хэмээн хэлж байсан Д.Жигжиднямаа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглах хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй болон 15,2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг хэрэгт буруутган шалгаад эхэлсэн байсан.

Тэгвэл эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрчээ. Түүний энэ үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, яллагдагчаар татахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-д засуулсан 16 вагоны 15,2 тэрбум төгрөгийн хэргийг ч бас хамруулан шалгахаар болжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Худлаа л хүний нэр төрд халдаж байхын. Төмөр замын ажил харин ч сайн байж цалин хөлсөө нэмсээр байгаа ш д

  2. Хятадад зүтгүүр засуулаагүй дээ. Баттай баримттай эх сурвалж гэхэд итгэхэд хэцүү л юм байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү