Нүүр хуудас Мэдээ Нийслэлийн төвийн зургаан дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болжээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болжээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Цахилгаан эрчим хүчнээс хамааралтай нийслэл хотын иргэд бид нэлээдгүй хүндхэн байдалд ороод байна.Учир нь цахилгаангүй болсноос шатахуун түгээх станцууд, банкууд ажиллах боломжгүй. Мөн ATM-үүд ч ажиллахгүй байгаа гээд олон асуудал үүсээд байна үүнээс болж хир хэмжээний хохирол учирсан гэдгийг одоогоор тооцоолох боломжгүй юм. Ямартай ч дулааны IV цахилгаан станцад гарсан ослоос үүдэлтэй Улаанбаатар хотын хэмжээнд 10.00 цагаас эхлэн цахилгаангүй болсон.

Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр тус станцад гарсан осол нь том тул нийслэлийн төвийн зургаан дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цахилгааныг бүхэлд нь хязгаарлахаас аргагүйд хүрсэн гэнэ. Уг нь осол гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлсэн. Гэвч III цахилгаан станц нь ачааллыг даалгүй хот бүхэлдээ цахилгаан тасарчээ.

Хэдий хугацаагаар цахилгааныг хязгаарлах нь тодорхойгүй байна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ цахилгаан тасарснаас хойш 50 минутын дараа буюу 10.50 цагт Улаанбаатар хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан түгээж эхэлсэн байна. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд ч цахилгаанаар хангагдсан гэнэ.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү