Нүүр хуудас Мэдээ “Space X” сар луу нисэх анхны аялах жуулчнаа сонгожээ

“Space X” сар луу нисэх анхны аялах жуулчнаа сонгожээ

Tugmn
Tugmn, TUG.MN

moon

АНУ-ын “Space X” компани Сарыг тойрон аялах анхны жуулчнаа сонгожээ. Өнгөрсөн даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр тус компаний төлөөлөгчийн мэдээлснээр, сар луу аялах анхны жуулчнаар Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Юсака Маэдзава тодорсон байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, эдүгээ 42 настай Маэдзава нь хувцас захиалгын "Zozo" цахим сайтыг үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд Японы хамгийн баян хүмүүсийн нэг ажээ. "Forbe" сэтгүүлд мэдээлснээр, тэрбээр гурван тэрбум орчим долларын хөрөнгөтэй юм байна.

Бизнес эрхлэгч тэрбээр ийнхүү нисэхийг үргэлж мөрөөддөг байсан аж. Маэдзава сэтгүүлчидтэй уулзахдаа "Би эцэст нь сар луу нисэхээр сонгогдлоо" хэмээн хэлжээ. Хэвлэлийн бага хурал Калифорния муж улсын Хоторнд "Space X" компаний төв байранд болсон бөгөөд хэвлэлийн мэдээллээ цахим хуудастаа байршуулсан байна.

"Space X"-ийн захирал Илон Маскийн мэдээлснээр, сар луу нисэх анхны жуулчны хөлөглөх сансрын хөлөг үйлдвэрлэлийн шатандаа яваа аж. Аялал 2023 онд хийгдэх бололтой. Маск “Нислэг 4-5 хоног үргэлжлэх бөгөөд сансрын аялалд гарахын өмнө хэдэн хэдэн туршилтын нислэг үйлдэнэ” хэмээн хэлжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНийслэлийн төвийн зургаан дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болжээ
Дараагийн нийтлэл Сансарт буй Оросын Союз хөлөгт гарсан нүхийг гадна талаас нь шалгахаар болжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү