Нүүр хуудас Мэдээ УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэх юм байна.Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 13.00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай, Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр болон Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Эдийн Засгийн байнгын хороо 15.00 цагт хуралдахаар товложээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСансарт буй Оросын Союз хөлөгт гарсан нүхийг гадна талаас нь шалгахаар болжээ
Дараагийн нийтлэл ОХУ газрын тосны экспортын гаалийн татварын хэмжээгээ тонн тутам 137.5 ам.доллар болгож нэмжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү