Нүүр хуудас Мэдээ Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүн худалдаалах гэмт хэргүүд Улаанбаатарт үйлдэгджээ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүн худалдаалах гэмт хэргүүд Улаанбаатарт үйлдэгджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Хүйсийн тэгш эрхийн төв” хамтран “ Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын оролцоо”  зөвлөлдөх уулзалт болж байна. Уулзалтанд дунд шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд болон Гэр бүл, залуучуудын газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдэд ажиллаж байгаа Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд оролцож байгаа юм. Статистикаас харахад, өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн бол он гарснаас хойш 12 бүртгэгджээ. Түүнчлэн цагдаагийн газар бүртгэгдсэн ч шүүхээр шийдэгдсэн хэрэг нэг ч байхгүй байна. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн цаана маш олон холбогдогч байдаг ба хохирогчийн хувьд нийгэм өөрийг нь буруутгах үзэл хандлага байдагтай холбоотойг мэргэжилтнүүд онцолсон.

Зөвлөгөөнөөр зөвлөмж гаргахаар төлөвлөж байгаа ба бэлгийн мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх цаашлах Бэлгийн мөлжлөг, хүн худалдаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, мөн холбогдох салбарын ажилтнуудад  зориулж гарын авлага гаргахаар төлөвлөжээ.

Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад 1990 оноод хойш бүртгэгдсэн ба нийтдээ 100 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш бүртгэгдсэн хэргүүд бүгд Улаанбаатар хотод үйлдэгдсэн аж. Харин бэлгийн мөлжлөгийн тухайд бага насны хүүхэд ихэвчлэн хохирогч болдог бол хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн 18-25 насны эмэгтэйчүүд байдаг байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү