Нүүр хуудас Мэдээ П.Орхон:Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мөрдөн шалгах ажллагаанд санаатайгаар саад учруулсан

П.Орхон:Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мөрдөн шалгах ажллагаанд санаатайгаар саад учруулсан

Tugmn
Tugmn, TUG.MN

 

Шүүхийг хараат бус байлгах зорилгоор шүүгчдийн цалинг нэмсэн ч иргэдээс ирэх гомдол тасрахгүй л байна. Үнэн шударга зүйл байхаа больж гэсээр  Өмнөговь аймгийн иргэн П.Орхон манай сайтад хандлаа.

-Яг юу болсон талаар тодруулаач?

-Би 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн “Галт үүд” компанийн гүйцэтгэх захирал Баярчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 100 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Яг үүнтэй зэрэгцээд энэ хүн 148 сая 590 мянган төгрөгийг надаас нэхэмжилсэн.

-Ямар учиртай мөнгө юм бэ?

-2012-2013 оны хооронд надаас зээлээд эргэж төлсөн мөнгө. Би Баярчимэгт мөнгө хэрэгтэй үед нь мөнгө зээлдэг,  өөрт байхгүй бол өөрийнхөө нэрээр банкнаас зээл  авч өгдөг найзын харилцаатай байсан. Тухайн үед авсан зээлээ төлөөд  явж байсан ч одоо төлсөн зээлээ  надаас нэхэмжилж байгаа нь цэвэр залилан. Энэ асуудлаар шүүхэд хандаж, анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгодог ч дахин давж заалдах шатны шүүхэд өгдөг. Давж заалдах шатны шүүгч процессийн алдаа гарсан байна гэх шалтгаанаар анхан шатны шүүхэд буцаагаад л анхан шатны шүүх, Баярчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний нэхэмжлэлийг хангасан бүх нотлох баримт нь надад байна. Ийм маягаар энэ хэрэг нийт гурван удаа буцаж, гурван жил үргэлжиллээ.

-Шүүгч П.Долгормаатай холбоотой гомдолтой байгаа гэсэн байх аа?

-Тийм. Баярчимэгтэй 2016 оны хоёрдугаар сарын 24-нд аймгийн “Өмнөговийн хайрхан” дэлгүүрт тааралдахад миний утасны дугаарыг авсан юм. Тэгтэл хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр П.Долгормаа шүүгч миний утас руу залгаж, түргэний хашаанд ирж уулз гэсэн. Тухайн үед хэрэг Анхан шатны шүүхэд дахин шилжсэн байсан. Би П.Долгормаа шүүгч дуудсан болохоор очиж уулзах хэрэгтэй байх гэж бодоод очсон. Очоод уулзахаар машинд нь суухад, чи ямар содон машинтай ирдэг юм бэ, энэ тэр гэж амьдрал ярьж, хуучилж сууснаа чиний ч амьдрал, миний ч амьдрал... Би чамд тусалъя, чи надад тусла. Хэрэг чинь Энхтөр шүүгч дээр байгаа биз дээ, ойрын үед надад 20-30 сая төгрөг хэрэгтэй байна, олоод өг гэхээр нь, би боломжгүй, Баярчимэгт авч өгсөн зээлээ өөрөө төлөөд хүнд байдалтай, Солонгост очиж хар ажил хүртэл хийснээ учирласан. Тэгсэн өөдөөс үл хөдлөх хөрөнгө байгаа юу гэхээр нь байгаа  гэтэл Долгормаа шүүгч, миний нэг хуурай дүү “Хаан банк”-нд ажилладаг ч жирэмсний амралттай байгаа. Хуурай үүгийн маань нэр дээр итгэмжлэх хийгээд үл хөдлөхөө тавиад мөнгө аваад өгчих гэсэн. Зөвшөөрөх хэцүү байсан ч шүүгч, том албан тушаалтай хүнээс айсан ч гэх үү за л гэсэн. Яриа дуусахад,  чи яг одоо нэг сая төгрөг өг гэхээр нь тулгамдаад хүүхдийнхээ сургалтын төлбөр болох хоёр сая төгрөгнөөс өгөхөөр шийдэж, та дансаа гэсэн чинь, чи намайг хоолноос минь салгах нь уу юу гэж инээснээ, би маргааш хүн явуулж, бэлнээр авна гэсэн. Тэгээд Долгормаа шүүгчийн машинаар явж миний үл хөдлөх хөрөнгийг үзсэн. Явах замд, Өмнөговь аймгийн замын цагдаа Буяннэмэх зогсоож, бичиг баримтыг шалгахад үед уурлаж,  Өмнөговь аймаг ганцхан ерөнхий шүүгчтэй байхад танихгүй байхдаа яахав дээ. Зун зургаан сард шүүхийн шинэчлэл хийгдэнэ. Би ерөнхий шүүгчээр үлдэх замаа засчихсан. Тэр үед энэ цагдаа нартай тулнаа гэж заналхийлж байсан. Тэгээд үл хөдлөх хөрөнгийг маань үзчихээд буцаж, намайг машин дээр хүргэж өгөөд салсан юм. Тэгээд маргааш нь өглөөний 11-н цагаас эхлээд залгаж эхэлсэн. Үнэндээ би, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчих юмсан гэж бодоод нэг хэсэг утсыг нь аваагүй. Аргаа бараад ээждээ шүүгч П.Долгормаа надаас мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Ээж маань,  ...”яасан ч ханаж цаддаггүй хүн бэ дээ, өндөр цалин авдаг хэрнээ л гэсэн. Тэгээд өдрийн 14-н цагийн үед дахиад залгахаар утсаа автал, мөнгө нэхсэн. Би ч АТМ-с авч өгнө гэтэл дүүгээ явууллаа, дүүд маань өгчих гээд утасны дугаар өгсөн. Өгсөн утас руу нь залгатал нэг жаахан хүүхэд ирээд сая төгрөг тоолж аваад явсан.

-Ирж мөнгө авсан хүн нь хүүхэд байсан юм у?

-Долгормаа шүүгчийнд суудаг хамаатных нь хөдөөний хүүхэд. Тухайн үед 10 дугаар ангийн сурагч байсныг нь АТГ, Шүүхийн ёс зүйн хороо гэрчилсэн.

-Насанд хүрээгүй хүүхдийг оролцуулсан юм байна ш дээ?

-Сургуулийн сурагч л байсан юм билээ. Би хууль сайн мэдэхгүй болохоороо тухайн үед нэхсэн мөнгийг нь өгөөд л явуулчихсан. Мөнгө өгснөөс хойш би түүн рүү олон удаа залгасан ч утсаа авахгүй байж байгаад гурав хоногийн дараа буюу 2016 оны дөрөвдүгээр  дугаар нэгэнд над руу өөрөө залгаж ярьсан.

-Юу гэж?

-Өмнө нь уулзахдаа, “Мянган тэмээний баяр”-аар танай кафег ашиглая гэж байсан юм. Тэгээд дүү Бат-Эрдэнийгээ танай “Далай” кафе руу явууллаа гэсэн. Дүү нь орж ирээд надад сая төгрөг өгсөн. Удалгүй араас нь өөрөө орж ирээд танай кафег ашиглахаа болилоо. Харин ширээ, сандал тоног төхөөрөмж, хэрэгсэл чинь хэрэг болчихлоо гээд ачаад аваад явсан.

-Буцааж өгсөн үү?

-Өгсөн, мянган тэмээний баярын дараа. Ерөнхийдөө иймэрхүү маягаар хэрэг анхан шатны шүүх дээр байх үед надтай харилцаа тогтоосон. Ингэж явсаар тавдугаар сарын 11-ний өдөр Давж заалдах шатны шүүх хурал болж Долгормаа миний, нотлох баримтаар үнэлэгдсэн мөнгийг буюу 70 сая төгрөгийн нэхэмжлэлийг надад гаргасан. Би нэхэмжлэлтэй танилцаад 2016 оны тавдугаар сарын17-нд Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Ёс зүйн хороо, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд АТГ-т шилжүүлж, П.Долгормааг огцруулах тогтоол гаргасан  ч П.Долгормаа Захиргааны хэргийн давж заалдахад хандсан. Тэр хурлаар Шүүхийн Ёс зүйн хорооны гаргасан тогтоолыг хэрэгсэхгүй болгож, зургаан сарын цалинг 30 хувь бууруулах сахилгын шийдвэр ногдуулахаар болсон. Тэгэхээр нь би Захиргааны хэргийн дээд шүүхэд гомдол гаргасан ч Дээд шүүх захиргааны хэргийн давж заалдах шүүхэд ийм шийдвэр гаргах эрх байхгүй. Мөн Шүүхийн Ёс зүйн хороо огцруулах шийдвэр гаргасан бол дээд газарт буюу ”ерөнхийлөгчид” өргөн барих эрх нь танд байгаа гээд буцаасан. Тэгээд л Дээд шүүхээс буцаад Ёс зүйн хороонд ирсэн юм. Шүүх хурлын завсарлагын үеэр гишүүд нь хоорондоо маргалдсн нь гадаа ч сонсогдож байсан.

-Юу гэж маргалдсан юм бэ. Гадаа сонсогдоно гэхээр ширүүхэн л юм болж дээ?

-Шүүгч О.Мөнхсайхан,  энэ шүүгчийг огцруулахгүй. Ийм дуулиантай хэрэг дээр шүүгчийг огцруулах юм бол шүүхийн нэр хүнд унана. Бид шүүхийн нэр хүндийг авч үлдэх ёстой гэж байгаа нь сонсогдсон. Тэгээд л зургаан сарын цалинг 30 хувиар бууруулах шийдвэр гарсан юм. Би шийдвэртэй танилцчихаад, та нар энэ хэрэгт   ашиг сонирхлоор хандаж байна,  би энэ хэргээс болж олон жил хохирч байгаа. Асуудлыг цаашид холбогдох бүх газарт тавих болно гэдгээ хэлсэн. Тэр ч үүднээс тухайн үед хөлсөлсөн байсан өмгөөлөгчдөө дахин давж заалдах шатны шүүхэд 14 хоногтоо багтаан гомдол бичээд өгчих гэсэн боловч өгөөгүй. Шуудхан хэлэхэд нөлөөлөлд орсон л гэж харддаг. Ер нь бол Ёс зүйн хорооноос АТГ-т шилжсэн. Авлигатай тэмцэх газар  хэргийг тусгаарлаад тус тусад нь шалгана гэсэн. Үндсэндээ намайг авилга өгсөн гэж үзээд байгаа юм. Угтаа тухайн үед намайг зайлшгүй байдалд оруулсан атал намайг авлига өгсөн гээд байгаа хэрэг л дээ. Тэгсэн атлаа П.Долгормаа шүүгчийг одоо хүртэл татахгүй байгаа.

-Яагаад?

-Шүүгч авлига аваагүй гэж үзэж байгаа.

-Гэрчийн мэдүүлэг байгаа юу?

-Байгаа надаас ирж мөнгө авсан хамаатны дүү нь, би Дооко эгчийн заавраар мөнгийг авч хүргэж өгсөн гэдгээ мэдүүлсэн. Нотлох баримт бол хангалттай бий. Энэ хэрэг СХД-ийн анхан шатны шүүх, Эрүүгийн давж заалдах шатны шүүх, Дээд шатны шүүхээр ороод АТГ-т хоёрдугаар сард ирсэн. Үндэслэл нь авлига өгсөн хүн нь байхад авсан хүн нь яагаад байхгүй байгаа юм бэ. Шүүгч байна уу, иргэн байна уу хамаагүй... Хуулийн өмнө эрх тэгш байх ёстой гэсэн шийдвэр гарч, Шүүгч П.Долгормаатай нэгтгэн хэргийг тат гэсэн ч одоо хүртэл чимээгүй л байна. Би АТГ-т прокурор дээр ч байнга очиж байгаа. Өнөөдрийн байдлаар АТГ, гурван шатны шүүхийн гаргасан шийдвэр дээр дүгнэлт гаргаж, П.Долгормаа дээр ялын тогтоол үйлдээд прокурор руугаа өгчихсөн юм билээ. Прокурор нь Шүүхийн Ерөнхий зөвлөлд өгчихсөн байгаа юм байна лээ. Өнгөрсөн гуравдугаар сард... Өөрөөр хэлбэл тэр хүний ажлыг түдгэлзүүлж байж шалгадаг юм байна л даа. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр Н.Лүндэндорж нь ямар нэг шийдвэр гаргалгүй хав дарчихсан. Өнөөдөр АТГ, нийслэлийн прокурор юу хийгээд байгаа юм бэ. Нэгд, хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Хоёрт, П.Долгормаа шүүгч жилийн дараа тэтгэвэрт гарах юм билээ. Тэтгэвэрт гарахын тулд салбарынхантайгаа хуйвалдаад байгаад байна. Энэ хугацаанд хэдэн энгийн иргэнийг хохироох бол...  Нөгөөтэйгүүр яагаад Нийслэлийн прокурорын газраас шүүгч П.Долгормааг яллагдагчаар дуудах тогтоол ирчихээд байхад Н.Лүндэндорж нь хав дарж, нуучихаад байгаа юм бэ. Энэ чинь эцсийн бүлэгт мөрдөх шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа юм бэ. Хууль бүгдэд эрх тэгш үйлчлэх ёстой... Би энэ бүх хууль бус хуйвалдааныг зүгээр хараад суухгүй. Явах газар байдаг л юм бол цаашдаа ч явна. Мөн та бүхнийг энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахад туслаасай гэж хичээнгүйлэн хүсч байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Моголд шудрага шүүгч прокурор байна уу бид ямар нийгэмд амьдарч байна вэ цаашдаа яах ёстой вэ дарлагдсан ардуудаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү