Нүүр хуудас Мэдээ ХЭРЭГЛЭГЧИД ХҮРЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮЧДЭЛ 156В ХҮРТЭЛ БУУРЧ БАЙЖЭЭ

ХЭРЭГЛЭГЧИД ХҮРЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮЧДЭЛ 156В ХҮРТЭЛ БУУРЧ БАЙЖЭЭ

Tugmn
Tugmn, TUG.MN

Иргэдийн гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн 9, 10 дугаар багийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хүчдэлийн түвшинд хэмжилт хийхэд агаарын дэд станцад өдрийн 14:25 цагт фазын хүчдэл 210В, төгсгөлийн цэг дээр 186В, оройн их ачаалалтай 18:00 цагаас 22:00 цагийн хооронд эцсийн хэрэглэгчид хүчдэл 156В хүртэл буурч хүрч байгаа нь тогтоогджээ.

Иймд зөрчлийг арилгаж хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллахыг Цахилгаан шугам сүлжээний газар болон "Баруун бүсийн эрчим хүчний систем" компанид үүрэг болгож, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕрөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
Дараагийн нийтлэл Оросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв