Нүүр хуудас Мэдээ Сурагчид ирэх сарын 25-аас хоёрдугаар сарын 1 хүртэл амрана

Сурагчид ирэх сарын 25-аас хоёрдугаар сарын 1 хүртэл амрана

Tugmn
Tugmn, TUG.MN

 Эрүүл Мэндийн Яамнаас хүйтны эрч чангарч байгаатай холбогдуулан вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-н сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг арванхоёр дугаар сарын 25-аас хоёрдугаар сарын 1 хүртэл сунгах санаачлагыг гаргасан. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа: "ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг сунгахаар болсон. Гэхдээ хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс ЭМЯ, БСШУСЯ хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12-р сарын 25-наас 2019 оны 2-р сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэсэн юм. Ийнхүү ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу амралтын хугацааг сунгажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕрөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
Дараагийн нийтлэл Оросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв