Нүүр хуудас Мэдээ Яллагдагч Х.Баттулгыг огцоруулъя

Яллагдагч Х.Баттулгыг огцоруулъя

Tugmn
Tugmn, TUG.MN

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн баян, бас хамгийн том луйварчин. Тэрээр Марио Фузогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлионегийн “Женко пура” компанийн нэрийг дуурайлгасан адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед vvсгэн байгуулж, Баянгол зочид буудал, “Max импэкс”, Талх чихэр” ХХК зэрэг олон газрыг хувьчилж аваад хувийн жижиг аж ахуйн хэмжээнд болгож дампууруулсан түүхтэй. 1998 онд Ц.Элбэгдорж  Ерөнхий сайд болсноор “Женко” Х.Баттулга  хоёрын салж хагацашгvй нөхөрлөл эхэлжээ.   Тэр хоёрын хамгийн анхны томоохон наймаа нь тэр vедээ айхавтар дуулиан үүсгэж байсан 17 чингэлэг спиртийн хэрэг байсан юм. Х.Баттулгын тэр vед амжуулсан өөр нэг томоохон луйвар бол биржийн луйврын аргаар дээд ангиллын “Баянгол” зочид буудлыг эзэмшсэн явдал. Тухайн vед Монголын хөрөнгийн биржээр “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байсан бөгөөд Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль төлснөөр “Баянгол” зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан, Х.Баттулгад өрсөлдөөнгvйгээр 44-хөн сая төгрөгөөр зарсан байдаг.  

Зочид буудлаа худалдаж авмагц Х.Баттулга өөрийн хамгаалагчдын хамт очин битvvмжлэн хураахад, тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход л ямар амжилттай луйвар болсон нь илэрхий байгаа юм. Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг Ардчилсан намын гишvvдийн хяналтад байдаг дөрвөн банк нийлэн Солонгосын Дэv, Эл Жи болон Номуранг компаниудыг хошгируулж байгаад 120 сая ам.долларыг салгаж дөнгөжээ. Энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь “Женко” Х.Баттулга авчээ. “Женко” Х.Баттулга солонгосчуудаас луйвардсан мөнгөөрөө “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкийг өөрийн болгож авсанг. Ингэхдээ зvгээр ч авсангvй. “Интер” банкны эзэн н.Хоролсvрэн гэгчийг айлган дарамталж бvр зодож байгаад банкийг нь авсан бол “Капитрон” банкны эзэмшигч НИК-ийн хэмээх Ц.Оюунгэрэлийг айлган сvрдvvлж байж банкийг нь худалдаж авчээ. 

Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа “Шинэ сум” гэгч төслийг хэрэгжүүлж байгаа гэж 84 тэрбум төгрөгийг завшсан. 2012 онд Дорноговь аймагт аж үйлдвэрийн парк гэгчийг байгуулна гэж “Баялагийн хувь” компани байгуулан иргэдийн 17 тэрбум төгрөгийг залилан мэхлэх аргаар хувьдаа завшсан юм. Харин тэрээр өнөөдөр эрх мэдлээрээ далайлган  бизнесээ өргөжүүлсээр байна.  

Түүнчлэн Х.Баттулга гадныхантай нууц гэрээ байгуулж, луйвар хийх гэж байгаад баригдаж байсан. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гарын үсэг зурсан нэгэн гэрээ гэнэт гараад ирлээ. Тус гэрээг 2009.04.18-нд байгуулсан бөгөөд англи хэлээр бичигдсэн байсан. Гэрээнд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд асан Х.Баттулга, “Хятадын төмөр зам” ХХК-ийн Ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнбо нар гарын үсэг зуржээ. “Монголын төмөр замын сүлжээний өргөтгөл”-ийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг хэмээх энэхүү баримт бичигт Тавантолгойн ордоос Сайншанд хүртэл төмөр зам барихад Хятадын компани бүх санхүүжилтийг хийнэ. Хятад тал 100 хувь төмөр замыг эзэмшинэ гэж тусгажээ. Ингээд хятадаар төмөр зам бариулах гэсэн түүний хүсэл мөрөөдөл биелэсэнгүй. Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих болсон. Гэтэл Х.Баттулга 2013 оны 91-р тогтоол гэгчээр 400 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан Чингис фондоос гаргуулан авч А.Гансүхтэй хоёулаа хуваан авч хувьдаа завшисан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл Нийслэлийн прокурорын газрын архивт Х.Батулгыг ерөнхийлөгчөөсөө буухыг хүлээн түдгэлзээстэй хэвтэж байгаа. 2015 онооос эхлэн төмөр зам барих мөнгийг хувьдаа зарцуулчихсан  Х.Баттулга гэнэн Монголчуудын тархийг угааж Гашуун сухайт-Ухаа худгийн чиглэлд төмөр зам барьвал “...хятадууд төмөр замаар маань танкаа ачиж ирээд Монголыг эзэлчихнэ..” гэж айлган сүрдүүлж өдөр шөнөгүй өөрийн хэвлэл мэдээллээр ярьсан. Түүний барьсан гээд байгаа төмөр замын далан шороог МУ-ын 13 компани 74 сая ам.доллараар барьж байгуулсаныг тэрээр хувьдаа авсан. Ийн атал 280 сая ам.доллараар бариулсан мэтээр нэвтрүүлэг хийж ард иргэдийг төөрөгдүүлсэн.

Мөн яллагдагч байсан Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсондоо сэтгэл ханахгүй УИХ-ыг тарааж хаан сэнтийд залархаар улайран зүтгэх боллоо. Түүнийг УИХ-ыг тараах санал гаргасан энэ үйлдлийнх нь төлөө Үндсэн хуулийн 35.2. “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэснээр огцруулах нь хамгийн зөв алхам болчихоод байна.

Эрх мэдлийг эд баялагийн үндэс гэж ойлгосон, улсаа ч хүртэл зарж чадах Х.Баттулгыг одоо л огцруулж чадахгүй аваас түүний хаан ширээний боолчлолд Монголын ард түмэн үгүйрч хоосрох нь.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕрөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
Дараагийн нийтлэл Оросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв