Нүүр хуудас Мэдээ Ням гараг “Уушгиа хайрлах өдөр”

Ням гараг “Уушгиа хайрлах өдөр”

Tugmn
Tugmn, TUG.MN

Улаанбаатар бол дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч 5 хотын нэг. Өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт нийслэл хотод 3.6 дахин нэмэгддэг. ДЭМБ-аас амьсгалын замын өвчлөлийн 52.9 хувь, уушгины хорт хавдрын 40 хувь нь агаарын бохирдолтой холбоотой болохыг судалгаагаар нотолж, утаа гамшгийн хэмжээнд хүрч, улаан дохио ассаныг жилийн өмнө та бидэнд анхааруулсан. Үхэлд хүргэх утааг бид нүдээрэй харж, хамраарай үнэрлэж, амьсгалах бүрдээ түүнд ойртож байна. Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана.

Өвчлөл дагуулсан өвөл айсуй. Өвлийн улиралд амьсгалын замын үрэвсэлт өвчнөөр 15 мянган хүн, хатгаа, уушгины үрэвслээр 25 мянган хүн өвчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвөл эмчилгээ хийлгэсэн байх жишээтэй.

Тиймээс энэ бүх өвчлөлийн шалтгаан болсон утаанаас үр хүүхдээ, эрүүл мэндээ хамгаалахад хүн бүр яг одооноос анхаарал хандуулъя. Эмч нарын зөвлөгөөг дагая. Цэвэр агаарт гарч, явган аялал хийж, уушги цэвэрлэх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, маск зүүж хэвшье. Энэ бүхэн агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах ерөндөг гэдгийг нийтээрээ ойлгоцгооё. 

Үндэсний үйлдвэрлэгч Монос хүнс компани цэвэр агаарт гарч, ууланд аялахыг ард иргэддээ хандан уриалж байна. Амьсгалын замын өвчлөл, уушгины хорт хавдар, зүрх судасны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга бол алхах, явган аялал хийх юм. Долоо хоногт 1 удаа тогтмол ууланд алхсанаар зүрхний шигдээс, уушгины архаг бөглөрөл, чихрийн шижин зэрэг өвчнөөс та өөрийгөө хамгаалж чадна. Монос хүнсийнхэн 7 хоног бүрийн ням гаригийг “Уушгиа хайрлах өдөр” болгон, цэвэр агаарт гарч аялах санаачилгыг нийт Монголчууддаа хандан уриалж байна.

Эрүүл мэндийг дэмжигч Монос хүнс компани өнгөрсөн 7 хоногийн ням гарагт “Уушгиа хайрлах өдөрлөг”-ийг Богд хан уулын Баруун ширээтэд зохион байгууллаа. Монос хүнсийнхэн Зайсангийн амнаас Баруун ширээтийн чиглэлд 2.2 км газар явган аялал хийж уулын оргилд гарсан 300 гаруй аялагчийн амны цангааг өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг “Уушги цэвэрлэх цай”-гаараа тайлж, мэргэжлийн эмч нар аялагчдад зөвлөгөө өгсөн юм.

Эрүүл зөв амьдралын дадал, хэвшилд олон нийтийг уриалах зорилготой Монос хүнсийн залуучууд өглөөний 05:30 минутад Богд хан ууланд цуглан аялагчдыг ундлах цай, ус тэргүүтэй 150 кг ачааг Баруун ширээт оргил өөд зөөж, 300 гаруй аялагчийг хамарсан өдөрлөгийг амжилттай зохион байгуулж “Уушгиа хайрлах” энгийн аргыг иргэдэд зөвлөсөн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕрөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
Дараагийн нийтлэл Оросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү