Нүүр хуудас Мэдээ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЗУРГИЙГ АШИГЛАН ИРГЭДИЙГ ЦАХИМААР ЗАЛИЛАН МЭХЭЛЖЭЭ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЗУРГИЙГ АШИГЛАН ИРГЭДИЙГ ЦАХИМААР ЗАЛИЛАН МЭХЭЛЖЭЭ

Tugmn
Tugmn, TUG.MN

Фэйсбүүкд хуурамч хаяг нээж бусдыг залилсан хэрэг гарчээ. Тодруулбал, Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг facebook хаяг хуурамчаар нээн цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцаж, 2017 оны тавдугаар сарын 01-нээс хойшхи байдлаар нийт 500 орчим иргэнээс 80.000.000 /наян сая/ орчим төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг хийж байна. Тус этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж 156 дугаартай захирамжаар эрэн сурвалжлагдаж, мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр тус тус эрэн сурвалжлагдаж байжээ. Иймд иргэд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕрөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
Дараагийн нийтлэл Оросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв