Нүүр хуудас Мэдээ МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

Tugmn
Tugmn, TUG.MN

 Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын Хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн есдүгээр хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо боллоо.

    Хуралдаанд Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Гаалийн ерөнхий газрын Боомтын хяналт, шалгалтын газрын орлогч дарга Мяао Юүэсүэ, Боомтын хяналт, шалгалтын газрын орлогч дарга Ли На нар болон бусад албаны хүмүүс оролцож Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын ижилтгэсэн манифестыг цахимжуулах болон хилийн хамтарсан шалгалтын 2 дахь үе шат болох “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” ажлуудын талаар хэлэлцэж зарим асуудлыг харилцан тохиролцсон юм.

Тухайлбал Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн автозамын боомтуудад цахим манифестыг 2018 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж эхлэх, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант, Бургастай-Лаоеэмиао, Булган-Такашикэн, Ханги-Мандал боомтод 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим манифестыг албан ёсоор нэвтрүүлэхээр болсон байна. Хоёр улсын гаалийн байгууллага хооронд манифестыг цахим хэлбэрээр солилцож эхэлсэнээр гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг бууруулах, хуурамч манифест үйлддэг хууль бус үйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой юм.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” төслийг тус хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцэслэн тохиролцоод гарын үсэг зурахад бэлэн болгосон байна.

Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын хилийн боомтоор нэвтэрч буй бараа тээврийн хэрэгслийн рентген төхөөрөмжөөр шалгасан рентген дүрс зураг, пүүлсэн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, барааны нэр төрлийг хоёр талын хилийн гаалийн байгууллагын улирал тутмын уулзалтаар харилцан тохиролцож, барааны нэр төрлийг нэмэх буюу хасаж байхаар тохиролцлоо. Ийнхүү хоёр тал харилцан тохиролцсон барааны хяналтшалгалтын үрдүнгхарилцанхүлээн зөвшөөрч эхэлснээр Монгол Улсаас Замын-Үүд боомтоор БНХАУ руу экспортод гарч байгаа барааг Замын-Үүд дэх гаалийн газар, БНХАУ-аас Эрээн боомтоор Монгол Улс руу экспортод гарч байгаа барааг Эрээн дэх гаалийн газар тус тус шалгасан тохиолдолд рентгений дүрс зураг, пүүний акт буюу барааны жингийн тодорхойлолтыг ухаалаг ломбонд цахим хэлбэрээр хадгалж, хүлээн авагч талд илгээх бөгөөд хүлээн авагч улсын гаалийн байгууллага ухаалаг ломбонд байгаа мэдээллийг хүлээн зөвшөөрч, барааг давхардуулан шалгахгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийх юм.

Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх туршилтыг хэрэгжүүлсэнээр хоёр улсын гаалийн хяналт шалгалтыг уялдуулах, худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардал хэмнэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг хялбаршуулах, үр дүнг сайжруулах, аюулгүй байдал болон боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр талын худалдааны таатай орчин бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлОросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв
Дараагийн нийтлэл Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив