Нүүр хуудас Мэдээ “ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ БА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛЛОО

“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ БА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛЛОО

Tugmn
Tugmn, TUG.MN

ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Цацрагийн хяналтын дэд бүтцийг бэхжүүлэх”RAS 9089 төслийн хүрээнд “Цөмийн болон цацрагийн хяналт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо” сэдэвт бүсийн семинар энэ сарын 05-наас 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ОУАЭА-тай хамтран зохион байгуулсануг семинарт Зүүн өмнөд азийн 11 орны 13 эксперт, Монгол улсын 12 албан хаагч оролцсон бөгөөд ОУАЭА-ийн Цацрагийн үүсгүүрийн хяналтын нэгжийн Цацрагийн аюулгүй ажиллагааны ахлах ажилтан Ибрахим Шадад, Малайз Улсын Атомын энергийн Тусгай зөвшөөрөл олгох газрын бодлого, гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Хасмади Бин Хассан, Грек Улсын Атомын энергийн комиссын Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын Эмнэлгийн физикч Марий Калатаки нар удирдан явууллаа.

Энэхүү бүсийн семинарт МХЕГ болон НМХГ-ын дөрвөн улсын /ахлах/ байцаагч оролцож, цөмийн болон цацрагийн хяналт шалгалтын хүрээнд илэрч буй зөрчлүүдийн эрсдэлийг үнэлэх, зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, үр өгөөжийг нь сайжруулах талаар мэдлэг чадвараа дээшлүүлж, бусад орны экспертүүдтэй туршлага солилцсон.

Бүсийн семинарт оролцогсод ОУАЭА-аас гаргасан цөмийн болон цацрагийн аюулгүйн стандарт, дүрэм журам, зөвлөмжийн дагуу улс орон бүр өөрсдийн онцлогт тохирсон “Хариуцлага хүлээлгэх бодлого, тогтолцоо”-г бий болгох, “Хэрэгжилтийг нь хангах арга зам”-ыг оновчтой хэлбэрээр тодорхойлоход анхаарал хандуулах шаардлага тулгарч буй талаар нэгдмэл ойлголттой байгаагаа илэрхийллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлШанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
Дараагийн нийтлэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүдтэй уулзлаа