Нүүр хуудас Мэдээ НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монголчуудад зурвас илгээлээ

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монголчуудад зурвас илгээлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын хүүхдийн сангаас Монголчуудад хандан үүрэн телефоны операторуудаар дамжуулан Улаанбаатар хотын утааны асуудалд санаа зовж буйгаа илэрхийллээ. 

НҮБ-ын хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд 10 000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом  нэмэгдэж 2.7 дахин өссөн гэх тооцоо гарсан. Уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс: “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт зэрэг багтана. Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшнийг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны цорын ганц шийдэл юм. Гэвч агаарын бохирдлын түвшнийг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас өвдсөөр байх болно. Тиймээс бид эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулаад зогсохгүй хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах зэрэг мөн хөрөнгө мөнгө зарцуулах нэн шаардлагатай" хэмээн дурьджээ. 

 

Агаарын бохирдол индекс 2018.11.19 00:00 - 2018.11.20 00:00 дундаж үзүүлэлт 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТөрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Дараагийн нийтлэл АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ