Нүүр хуудас Мэдээ Төмөр замын 280 сая долларын хэрэг хаагдлаа

Төмөр замын 280 сая долларын хэрэг хаагдлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 267км төмөр зам барих төслийн хөрөнгийг завшиж улсад онц их хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан Зам тээврийн сайд асан, өдгөө Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгож ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг тэргүүтэй хүмүүсийг шалгаж байсан бөгөөд П.Бат-Эрдэнэ нь хил давж явсан учраас Интерполоор эрэн сурвалжилж улмаар энэ хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлсэн билээ. Мөн Монголын төмөр зам /МТЗ/ компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон Самсунг Си энд Ти компанийн захирал БНСУ-ын иргэн Ли Жон Ёл, Соён Инженеринг компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хён нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2018 оны 6-р сард хуралдаж Ли Жонг Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Өнгөрсөн 6-р сард Ли Жонг Ёл нь хувьдаа өөр компани байгуулж түүнийхээ дансаар 800 гаруй сая төгрөг  завшсан гэх үйлдлийг нь шүүх хэлэлцэж, Монголын төмөр зам компанийнхан гомдолгүй хэмээснээр Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Ли Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд прокуророос Ли Жонг Ёлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2,  17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 4 үйлдэл бүхий хэргээс 2 хэргийг, Гу Дун Хёнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

эх сурвалж: unen.news

Хаха 0 3 Таалагдсан 1 Гунигтай 4 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Дараагийн нийтлэл БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

3 СЭТГЭГДЭЛ

  1. Ерөнхийлөгч угаасаа тэр мөнгөнд хуруу дүрэхгүй хангалттай мөнгө байхад юу гэж тиймхэн юманд хутгалдах вэ дээ,

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү