Нүүр хуудас Мэдээ Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны айлуудыг цахилгаан халаагуур холбоно

Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны айлуудыг цахилгаан халаагуур холбоно

Tugmn
Tugmn, TUG.MN

2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр /2019.1.14/ мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны 42 мянган айл өрхийг цахилгаан халаагуурт холбоно. 

“Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байна. Нэгдүгээрт, айл өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна.  Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Эхний ээлжид жилд 200 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ойрын хугацаанд энэ үйлдвэрийг өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм. Эхний хагас жилд нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна” гэв. Мөн түүнчлэн цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэг төхөөрөмж суурилуулж байгаа ингэснээр осол аваар болохоос өмнө урьдчилан мэдээлэл авч, засч, сайжруулах боломж бүрдэх юм. Одоогоор төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө гарсан бөгөөд хэдий хэмжээний өртөг зарцуулах нь тодорхойгүй байгаа аж. Мөн цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал, II цахилгаан станцыг 350мВт-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэж, ажил нь эхэлсэн бол Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болоод удааширсан байна.

Онцлоход, эрчим хүчний салбар өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой аж. Тиймээс үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа аж.

Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-НЫ ДАРГА А.Тлейхан: Өнгөрсөн жил вальютын ханш үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагаас болж 20 гаруй тербум төгрөгийн алдагдалтай ажилласан. 

 "Үнэ тарифын асуудал ЭХЗХ-оор шийдэгддэг. Үндсэн тариф 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй. Тиймээс энэ жил 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Тиймээс ачааллыг багасгах үүднээс үнийн тарифыг хөдөлгөх бодлоготой байгаа. Цаг нь болохоор энэ талаар мэдээлэл өгнө. Дулаан хоёр дахин, цахилгаан 20-30 хувийн алдагдалтай байгаа. Эхний ээлжид чадлын тарифын асуудал яригдана. Бид нэг кВт чадлын цахилгааныг 32 мянган төгрөгөөр аваад 9000 төгрөгөөр аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл2018 ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ
Дараагийн нийтлэл Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нар БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ