Нүүр хуудас Мэдээ “Huawei” компанийг тагнуул хийсэн, санхүүгийн луйвар үйлдсэн хэрэгт буруутгав

“Huawei” компанийг тагнуул хийсэн, санхүүгийн луйвар үйлдсэн хэрэгт буруутгав

Tugmn
Tugmn, TUG.MN

   АНУ Хятадын “Huawei” компанийг аж үйлдвэрийн тагнуул хийсэн, санхүүгийн луйвар үйлдсэн, хориг арга хэмжээг зөрчсөн, хууль, шударга ёсыг боогдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгажээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэтью Уитэкер мэдэгдсэн байна. 

   Сиэтл хот дахь Прокурорын газрын мэдэгдэж байгаагаар, “Huawei” компани 2012 оноос хойш Америкийн  T-Mobile компанийн ухаалаг гар утаснуудыг шалгахад ашиглаж байсан тоног төхөөрөмжийн талаархи мэдээллийг авах гэж оролдсон байна.  Түүнчлэн “Huawei” компанийн мэргэжилтнүүд тус төхөөрөмжийн зургийг нь авч, зарим эд ангиудыг нь хулгайлсан ажээ.

   АНУ-ын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, “Huawei” компани Америкийн “T-Mobile” компанид байсан системтэй ижил системийг байгуулахаар тооцоолжээ. Түүнчлэн Нью-Йорк дахь АНУ-ын Хууль зүйн яамны нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, АНУ “Huawei” компани болон тус компанийн хэд хэдэн ажилтныг санхүүгийн луйвар үйлдсэн, мөнгө угаасан, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэргүүдэд буруутгаад байгаа аж.  

   "АНУ-ын хүсэлтээр өнгөрсөн 12 дугаар сард Канадын эрх баригчид “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Ванкувер хотод баривчлан саатуулсан тухай мэдэгдэж байсан билээ.  Түүнийг шилжүүлэн өгөхийг АНУ хүсч байгаа. Канадын Засгийн газар тэвчээртэй хандаж, хуулийг хатуу дагаж мөрдөж байгаад бид талархаж байна” хэмээн Уитэкер хэлсэн байна.

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг 

                   /ТАСС/  

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл[ШУУД] Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан
Дараагийн нийтлэл Венесуэлийн Зэвсэгт хүчнийг сөрөг хүчнийхээ талд орохыг манай улс уриалжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү