Нүүр хуудас Мэдээ Хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Tugmn
Tugmn, TUG.MN

   Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

   Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлФИЛЛИПИН УЛС 210 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ХЯТАДАД ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
Дараагийн нийтлэл Вьетнам улс авлигын хэргийн ялын бодлогоо чангалжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү