Нүүр хуудас Мэдээ Бээжингийн хүн ам өнгөрсөн онд 0.8 хувиар багасчээ

Бээжингийн хүн ам өнгөрсөн онд 0.8 хувиар багасчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

    Бээжингийн хүн ам 2018 онд 0.8 хувиар  багасч 21,5 сая болжээ. Хүрээлэн буй орчны бохирдол, замын түгжрэлээс шалтгаалан байдал хэцүү байгаа тул Бээжин хот “том хотын өвчнийг эмчлэх”-ийг хичээж байгаа аж. Мөн 15-59 насныхан Бээжин хотод байнга оршин суудаг хүн амын 72.6 хувийг эзэлдэг байна. Харин 14 болон түүнээс бага насныхан 2.3 сая байна. Ахмад настан буюу 60-аас дээш насныхан 3.6 сая буюу 16.9 хувийг эзэлдэг ажээ.  Мөн Бээжинд бүртгэлтэй оршин суугчдын тоо 18.6 сая буюу 86.5 хувь нь байнга оршин суудаг юм байна. Бусад нь Бээжингийн ойролцоох суурингуудаас ирэгсэд бөгөөд тэд Бээжингийн хүн амд орж тооцогддог юм. Өнгөрсөн  2017 онд Бээжингийн байнга оршин суугчдын тоо 21.7 сая байсан нь 2016 оныхоос 22 мянган хүнээр цөөн байсан аж. Ийнхүү жил ирэх тусам Бээжин хотын хүн ам багассаар байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлВьетнам улс авлигын хэргийн ялын бодлогоо чангалжээ
Дараагийн нийтлэл Малдивын өмнөх Ерөнхийлөгчийг авлига, мөнгө угаах хэрэгт сэжиглэн шалгаж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү