Нүүр хуудас Мэдээ Небензя: Европын хориг ОХУ-д нөлөөлөхгүй

Небензя: Европын хориг ОХУ-д нөлөөлөхгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Европын шинэ хоригт ОХУ санаа зовохгүй байна гэж Небензя мэдэгдэв. НҮБ дэргэдэх ОХУ байнгын төлөөлөгч Василий Небензя сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагандаа АНУ Оросын эсрэг шинэ хориг тавьж болох ч Москва үүнд огт түгшихгүй байгааг дурдав. Саяхан “Financial Time” сэтгүүлд нийтлэгдсэнээр ойрын үед АНУ , Европын Холбоо хоёр ОХУ-ын эсрэг шинэ хориг хамтран гаргах гэж буйг мэдэгдсэн. Энэ нь 2018 оны арваннэгдүгээр сарын 25-ны Керченскийн хоолой дэх мөргөлдөөний хариу арга хэмжээ юм. Тэд энэ тухай цаг ямагт ярьж байгаа. “Бид үүний араас хөөцөлддөггүй энэ бол мөнхийн асуудал болсон. Бид ч үүнд анхаарлаа хандуулдаггүй” гэж Риа “Новости” хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. ОХУ-ын Гадаад явдлын яамны мэрэгжилтэн Мария Захарова хэлэхдээ “АНУ-ын гаргасан хоригийн тоо 65 болсон” гэжээ. Түүнчлэн Италийн ерөнхий сайд Оросын эсрэг хоригийг эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдээд байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАНУ Польш дэх цэргийнхээ тоог нэмэгдүүлнэ
Дараагийн нийтлэл ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРТ ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү