Нүүр хуудас Мэдээ Хятад улс Газпромд том цохилт өглөө

Хятад улс Газпромд том цохилт өглөө

Tugmn
Tugmn, TUG.MN

   Оросын “Газпром” корпораци европын зах зээл дээр АНУ-ын хийн корпорацуудын дайралтыг бүх хүчээрээ тогтоох гэж оролдож байтал гэнэт Хятадын талаас хүчтэй цохилтонд өртөв.

   Хятадууд Европод хямд хий нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв. Энэ нь ганц байгалийн хийн эх үүсвэртэй Орос улсад хүчтэй алдагдал учруулах болно. Оросын хийн үнэ, нефтийн үнэтэй салшгүй холбоотой байдаг. 2018 онд Орос улс олон улсын зах зээлээс нефть ба хийнээсээ өндөр ашиг олж байсан. Энэ нь дэлхийд нефтийн үнэ өсөж, оросын рублийн ханш унасантай холбоотой байв. Харин европын зах зээлд Хятад улс гарч ирснээр Оросын тэргүүлэх байр суурь алдагдав.

   Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг маш хурдацтай өссөн ба Хятад улс “муу” дулааны эх үүсвэр нүүрснээс татгалзаж хийг хэрэглэх болсон. Төр засаг нь ч экологийн асуудалд анхаарал хандуулж ирсэн. Орчин үед дэлхийн эдийн засаг удааширч байгаа ба нүүрсний хэрэглээг багасгаж байгаа билээ. Яг энэ үед хятадын зах зээлд хий ашиг авчирч , орон нутгийн дулааны компаниуд гадаадын худалдан авагч нарт хийг санал болгож байна. Энэ өвөл Еврод-д сайхан зөөлөн өвөл болж өнгөрч байгаа тул бага зардлаар өвлийг өнгөрөөж байна. “ Газпром “ хийгээ 232 америк доллараар зардаг байсан бол 220 доллар болж буужээ.

Хаха 2 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАНУ Владимир Путин руу хувь хүн рүү чиглэсэн дайралт хийхээр бэлдэж байна.
Дараагийн нийтлэл Албаны Засгийн газрыг зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү