Нүүр хуудас Мэдээ Вьетнам Боинг 737 МАХ 8 онгоцыг түр хугацаагаар нисэхийг хориглолоо.

Вьетнам Боинг 737 МАХ 8 онгоцыг түр хугацаагаар нисэхийг хориглолоо.

Tugmn
Tugmn, TUG.MN

   Вьетнамын засаг захиргаа Боинг 737 МАХ 8 загварын онгоцыг өөрийн агаарын тээвэрт нисгэхгүй гэв. Энэ тухай Вьетнамын иргэний агаарын удирдах газрын тэргүүн Дин Вьет Тханг мэдэгдсэн гэж Vn Express хэвлэлд бичжээ.

   Уг хориг 3 сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн ба онгоцын сүйрлийн талаарх тайлбар хараахан гараагүй байгаа болно. Олон улсын агаарын тээврийн компанууд аюулгүй байдлыг хангах үүднээс ашигладаг онгоцоо солих шаардлага гарч байгаа. Сүүлийн хагас жилд Боинг 737 МАХ 8 загварын онгоц 2 том осолд өртсөн ба Эфиопи улсад болсон ослоос гадна 2018 оны 10 сард Lion Air компаний Боинг 737 МАХ 8 онгоц осолдож 189 хүний амь эрсдсэн юм. Одоогоор Их Британи , Европын холбоо, Хятад, Норвеги, Орос улсууд Боинг 737 МАХ 8 онгоцны нислэгийг хориглоод байгаа юм.

   Вьетнамд Боинг 737 МАХ 8 онгоц нислэг хийдэггүй ба анх удаа хувийн агаарын тээврийн компани Viet Jet Air 2019 оныг дуустал нисгэхээр төлөвлөлөөд байсан юм байна. АНУ- ын агаарын тээврийн удирдлага энэ загварын онгоцны нислэгийг хорихгүй ба ашиглалтын аюулгүй байдалд итгэж байгаа юм байна. Эрлийн баг уг онгоцны видео бичлэгийг олсон ба ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов
Дараагийн нийтлэл АНУ-ын Төлөөлөгчийн танхим Владимир Путины орлогыг илрүүлэхийн тулд тагнуулын ажиллагаа явуулахыг үүрэг болгов

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү