Нүүр хуудас Мэдээ Шведийн сурагч охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Шведийн сурагч охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Шведийн сурагч Грету Турнберг энх тайвны төлөө Нобелийн шагналд нэр дэвшлээ. Охиныг нэр дэвшүүлэх санаачлагыг Шведийн улс төрч Йенс Хольм, Хокан Свеннелинг нар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүний нэрийг дэвшүүлсэн юм. Өөрийнхөө нэр дэвшсэн явдлыг охин гайхмаар, бага зэрэг хачин л юм гээд “ийм чухал шагналд нэр дэвшсэн нь маш хүндэтгэлтэй бөгөөд таатай байна“ гэж тэмдэглэв. Тэрээр 2018 оны 8-р сард Стокголмын парламентын ордны өмнө ганцаараа жагссан юм.

Тэрээр засгийн газраасаа хортой хог хаягдлыг бууруулах Парижийн гэрээний нөхцлийг биелүүлэхийг шаардсан юм. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй гэж мэдэгджээ. Үүний дараа Грета Турнберг уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын хуралд оролцсон. Бас Давос хотноо болсон Олон улсын Эдийн засгийн форумд уригдсан юм.

Хоёрдугаар сарын 15-нд Японы ерөнхий сайд Синдзо Абэ Нобелийн шагналд нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг нэр дэвшүүлэхээс татгалзсан. Японы ерөнхий сайд “БНХАУ, Хойд Солонгос хоёрын хооронд энхийг эрхэмлэх ажил бол түүний хийх л ёстой ажил нь“ гэж мэдэгдэж байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХятадаас ОХУ руу оруулах гэж байсан их хэмжээний сам хорхойг хилээр оруулсангүй
Дараагийн нийтлэл Марк Зукербэрг хоёр захирлаа ажлаас нь халлаа