Нүүр хуудас Мэдээ Мексикийн хил дээрх “хананы” улмаас Д. Трампыг АНУ-ын 20 муж шүүхэд өглөө

Мексикийн хил дээрх “хананы” улмаас Д. Трампыг АНУ-ын 20 муж шүүхэд өглөө

Tugmn
Tugmn, TUG.MN

АНУ-ын 20 мужийн засаг захиргаа АНУ-ын ерөнхийлөгчийн ажлын албыг төсвийн хөрөнгийг Мексикийн хил дээр “хана” барих ажилд зарцуулах гэж байгааг буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

   Энэ тухай Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Летиции Джеймс мэдээлэл хийжээ. Калифорни мужийн хойд дүүргийн холбооны тойргийн шүүхэд нэхэмжлэлийг өгсөн байна. Мужууд Трампын ажлын алба төсвийн хөрөнгөөс 1,6 тэрбумыг  Мексикийн хил дээрх хана барих ажиллагаанд зарцуулах хууль бус оролдлогыг болиулах гэж хичээж байна гэж Джеймс тэмдэглэв.

   Конгресс энэ мөнгийг эхлээд цэргийн объект барих, хар тамхичдыг зогсоох, хууль сахиулах байгууллагуудыг санхүүжүүлэх зорилготой байсныг нэхэмжлэгчид хэлжээ. Тус 20 мужийн засаг захиргаа энэ хана нь байгаль орчныг доройтуулна гэж үзэж байгаа юм.

   Трамп 2-р сарын 15-нд өмнөд хил дээрээ онцгой байдал зарлах тогтоолд гарын үсэг зурсан. Нийтдээ 8 тэрбум долларын хуримтлуулаас 1,6 тэрбум доллар уг зардалд орох юм гэж Трампын хэлснийг Цагаан ордоны төлөөлөгч мэдэгджээ. Мексиктэй 376,5 км хиллэдэг хилийн хашааг засаж сэлбэх зэрэг ажлуудад эхлээд зарцуулахаар төлөвлөсөн байна. Өмнө нь Трамп ба бүгд найрамдахчууд улсын төсөвт  Мексикийн хил дээр хаалт хийх 5,7 тэрбумыг суулгуулж чадсан юм. 2018 оны 12-р сардын 22-нд АНУ-ын конгресс дээр ардчилсан намын төлөөлөгчид энэ асуудлаар маргаж бүтэн 35 хоног үргэлжилж байсан билээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБоинг 737 МАХ онгоцныхоо үйлдвэрлэлийг багасгалаа
Дараагийн нийтлэл Норвеги улс хууль тогтоох, шүүх засаглалын салбар дахь авилгаас урьдчилан сэргийлэх туршлагаараа загвар улс боллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү