Япон улс БНАСАУ-тай харьцах харилцаандаа 2 жил хориг тавихаар шийдлээ

hi

   Япон улс Пхеньян-ийг цөмийн программаа зогсооход тодорхой алхам хийх, олон жилийн өмнө японы иргэдийг хулгайсан нөхцөл байдлаа тайлбарлахыг шаардаж 2 жилийн хугацаатай нэг талын хориг тавихаар шийдвэр гаргалаа.

   2006 онд Хойд Солонгосыг пуужин хөөргөснийг эсэргүүцэж хязгаарлах арга хэмжээнүүд авч байсан. Үүнд Хойд Солонгосын бараа товарыг импортлохгүй байх, умардын далбаа бүхий усан онгоцыг японы болон бусад орны боомт руу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээнүүд авч байсан. Японы тал Ханое хотод болсон АНУ, БНАСАУ- уудын 2 дахь дээд хэмжээний уулзалт ямар ч шийдэлд хүрч чадаагүй тул энэ хоригийг гаргаж байгаа гэж Киодо агентлагын эх сурвалжаас Риа Новости мэдээлэв. 2018 оны 1-р сард Япон улс Хойд Солонгосын хууль бус нефтийн наймааг хянах ажиллагаагаа чангатгах болно гэж мэдэгдэж байсан. 1-р сарын 20-нд Японы онгоц Хойд Солонгосын шингэн тээвэрлэгч усан онгоц руу Доминикан улсын далбаатай нефть ачсан шингэн тэнвэрлэгч шилжүүлэх гэж байсныг зогсоосон байна. 2-р сард далайн аюулгүй байдлын албаны эргүүлийн онгоц мөн л хойд Солонгосын онгоц руу ачаа шилжүүлэх гэснийг зогсоосон байна.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0