Нүүр хуудас Мэдээ “Орлогод нийцсэн орон сууц” төслийн хүрээнд 8 байршилд 768 айлын орон сууц барина

“Орлогод нийцсэн орон сууц” төслийн хүрээнд 8 байршилд 768 айлын орон сууц барина

Tugmn
Tugmn, TUG.MN

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь өнгөрсөн хугацаанд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” -ийг боловсруулан батлуулж нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 8 байршилд орон сууцны хотхон хорооллыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр төслүүдийн нэг нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх  768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төсөл юм. Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны  барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм. Нийслэл хот хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үүгээр эхлүүлж байна. Энэхүү нийт 768 айлын орон сууцны төслийн 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу 1 м2 1.350.000 төгрөгийн өртгөөр, үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах юм.

М.Учрал

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЯпон улс БНАСАУ-тай харьцах харилцаандаа 2 жил хориг тавихаар шийдлээ
Дараагийн нийтлэл Парижийн Богоматери сүмд асар их түймэр гарлаа.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү