Нүүр хуудас Мэдээ Татан буугдсан “Капитал банк”-ны харилцагчид “Монгол банк“-нд шаардлага хүргүүллээ

Татан буугдсан “Капитал банк”-ны харилцагчид “Монгол банк“-нд шаардлага хүргүүллээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Капитал банкинд 20 саяас дээш хадгаламж эзэмшдэг харилцагчид Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд шаардах бичиг  хүргүүллээ.

Төв банкны тухай хуулийн 19.1, 19.2 заасан Төв банкнаас банкиудад тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй  бөгөөд гэмт хэргийн шинжтэй улмаар “Капитал банк” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсээр байсныг 2015 онд мэдээлж байсан боловч “Монгол банк”  ямар ч арга хэмжээ авалгүй явсаар хувьцаа эзэмшигчидтэй үгсэн хуйвалдаж банк дампууруулах үйл ажиллагааг санаатай зохион байгуулсан гэж үзжээ.

Шаардлагад:

  1. “Капитал банк”-нд хадгаламж эзэмшигч хичнээн хүн байгааг, даатгалын хуулиас гадуур даатгуулаагүй хадгаламж эзэмшигч хэд байгааг, хүний тоо үнийн дүнтэй гаргаж өгөх
  2. Чанаргүй зээлдэгчийн нэрс, зээлийн хэмжээ,төлөх хугацаа болон барьцаа хөрөнгийн талаар мэдээлэл өгөх
  3. “Алтжин” худалдааны төвийн захирал Г.Алтан, Эдурд Сүрэн гэгч этгээдүүд нь онц их хэмжээний хадгаламжтай бөгөөд банк дампуурах мэдээллийг түрүүлж олж авч  жижиглэж даатгалын хуулинд захирагдулан  20, 20 сая болгож хувиарласан  мэдээллийг баттай болгож мэдэгдэл хийх
  4. Монгол банк татан буугдаж байгаа “Капитал банк”-ны үйл ажиллагаанд  2015 оноос хойш ямар арга хэмжээ авсан тухайгаа тайлбарлах
  5. Банкны тухай хуулийн 71-р зүйлд заасанчлан  нэхэмжлэх хүлээн авах тухай хугацааг яаралтай зарлах
  6. “Капитал банк”-ны хувьцаа эзэмшигчдийн нэрс, нийт актив, бүртгэлтэй хөрөнгийн жагсаалтыг яаралтай өгөх
  7. Хадгаламж эзэмшигч иргэд “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”ТББ-тай хамтран хохирлыг яаралтай барагдуулах үүднээс ажлын хэсэг түр хороо байгуулсан тул ажлын хэсгийн төлөөллүүдийг хүлээн авчих уулзахыг шаардах бичигт тусгажээ.
Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЯпон улс БНАСАУ-тай харьцах харилцаандаа 2 жил хориг тавихаар шийдлээ
Дараагийн нийтлэл Парижийн Богоматери сүмд асар их түймэр гарлаа.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү