Нүүр хуудас Мэдээ Япон улс албадан үргүй болгосон иргэдээсээ уучлалт гуйлаа

Япон улс албадан үргүй болгосон иргэдээсээ уучлалт гуйлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   1948-1996 онуудад үйлчилж байсан "хүн амын генийг хамгаалах" хуулийн золиос болсон олон мянган иргэдээсээ Японы засгийн газар уучлалт гуйлаа. Засгийн газар хохирсон иргэн болгонд 28,6 мянган долларын нөхөн олговор олгохоо амлаж байна гэж Japan times мэдээллээ.

   Японы ерөнхий сайд Синдзо Абэ уучлалт гуйхын зэрэгцээ энэ явдлыг эцэс болгохын төлөө бүх хүчээ дайчлах болно гэж мэдэгдэв. Японы парламент энэ хуулийг баталсаны дараа 20 мянган иргэнээс шүүх нэхэмлэл хүлээн авсан байна. Тэд засгийн газраас хохирсон хүн бүрт 268 мянган доллар олгохыг шаардсан байна. Шүүхийн эхний шийдвэр 5 сард гарах юм байна. Энэ албадан "цэвэрлэгээнд " 25 мянган иргэд өртсөн байна. Генийг хамгаалах хууль нь "доод түвшингийн үр удмаас урьдчилан сэргийлсэн" хууль байсан ба эмч нарын оюуны хөгжил дорой, сэтгэцийн өвчтэй, удамшлын эмгэгтэй гэж үзсэн хүмүүс хамрагдсан юм. 1960- 1970 онуудад энэ " цэвэрлэгээ "- ний оргил үе байсан ба сүүлд 1993 онд сүүлчийн ажиллагаа явагдсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав
Дараагийн нийтлэл Загвар өмсөгч тайзан дээр унаад нас барав

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү