Нүүр хуудас Мэдээ Монгол, Хятадын төрийн тэргүүнүүд Хятад улс руу мах экспортлох боломжийн талаар хэлэлцэв

Монгол, Хятадын төрийн тэргүүнүүд Хятад улс руу мах экспортлох боломжийн талаар хэлэлцэв

Tugmn
Tugmn, TUG.MN

   Хятадын төрийн тэргүүн Си Цзиньпин Монгол улс , БНХАУ-тай дипломат харьцаа тогтоосны 70 жил, найрсаг харьцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны 25 жилийн ойн жил энэ айлчлал болж байгаа нь чухал үйл явдал гэж тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өөрийг нь урьсанд талархаж байгаагаа илэрхийлээд энэ айлчлал 2 орны хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал алхам боллоо гэж тэмдэглэв.

   Гэрээ хэлэлцээрийн үр дүнд талууд 20 орчим баримт бичигт гарын үсэг зурсан ба Хятад ,Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх баримт бичиг мөн "Бүс зам" (Хятад) "Хөгжлийн зам" (Монгол) төслүүдийг хөдөлгөх , хөгжүүлэх салбарт 2 орны засгийн газар хоорондын төлөвлөгөө, Монголын хүнс, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яам, Хятадын худалдааны яамдуудын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах тухай санамж бичиг, 2 орны хооронд худалдаа, эдмйн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Монголын ГХЯ, Хятадын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын тухай санамж бичиг зэрэгт гарын үзэг зурсан байна. Монголын ГХЯ-ны мэдээлсэнээр: гэрээ хэлэлцээрийн явцад 2 тал хөдөө аж ауйн бүтээгдэхүүний экспортод гол анхаарлаа хандуулсан байна гэж тэмдэглэжээ.

   Си Цзиньпин Монголын талын санаачилсан "Зүүн хойд Азийн супер сүлжээ"-г дэмжсэн ба мөн түүнчлэн Оросоос Хятад руу дамжуулах хийн хоолойн асуудлаар хэлэлцээрийн явцад хэлэлцэж, төмөр замын транзитын хамтын ажиллагаа зарим хилийн пунктүүдийн ажлын цагийг уртасгах талаар зөвшилцөлд хүрсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХУ-ын төрийн тэргүүн Си Цзиньпины урилгаар хийсэн төрийн айлчлалаа 4 сарын 24-25 дуусгаж, 4 сарын 26-28 өдрүүдэд Бээжин хотноо болж байгаа " НЭГ БҮС-НЭГ ЗАМ" дээд хэмжээний уулзалтанд оролцож байна гэж Оросын мэдээллийн Regnum.ru сайтад бичжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен бараалхав
Дараагийн нийтлэл АНУ-ын ерөнхийлөгч Трамп зэвсгийн талаар шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү