Японы эзэн хаан сүүлийн 200 жилд болоогүй үйл явдал буюу ХААН ширээнээсээ татгалзсан

hi

   Японы эзэн хаан Асихито хаан ширээгээ шилжүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаа хааны ордонд гэр бүлийн хүрээнд нууцаар хийгддэг хэд хэдэн зан үйлээр эхлэв.

   85 настай эзэн хаан эрүүл мэнд, өндөр настай болсон зэрэг шалтгаанаар хаан ширээнээсээ албан ёсоор татгалзах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байсан. Японы эзэн хаан улс төрийн эрх эдэлдэггүй харин үндсэн хуулинд зааснаар ард түмний эв нэгдэл, улсын бэлэг тэмдэг болдог байна. Эзэн хаан Акихитогийн засаг нь  аюул осол, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүсийг асран хамгаалж ирснийг тэмдэглээд үүнд нь япончууд талархаж байдаг юм гэж цохон тэмдэглэв.

   Гэр бүлийн хүрээнд үйлдсэн ёслолын арга хэмжээ эхлээд хааны гэр бүлийн өвөг дээдэсдээ хаан ширээнээс татгалзаж байгаагаа ёслол төгөлдөр мэдэгдэх зан үйлээр эхлэв. Албан ёсны гол үйл явдал "Мацу но ма" ордонд болов. Ёслолын ажиллагаа 11 цагт эхэлж 10 минут үргэлжилсэн.

   Ордонд хааны эрхэм дээд зүйлсийг авчирсан байв. (Илд, ариун гэгээн толь, гялалзсан сэлэм) Ёслолын арга хэмжээнд 330 зочид оролцсон байна. Ёслолын ажиллагааны эцэст ард түмэндээ хандан хааны үүрэгт ажлаас чөлөөгөгдсөнөө мэдэгдэж үг хэлэв. Акихитогийн хүү , угсаа залгамжлагч Нарухито (59 настай) тавдугаар сарын 1-нд хаан сэнтийд сууна. Энэ өдрөөс эхлэн Японд "Хэйсэй"-н эрин дуусч "Рейва" тоолол эхлэнэ. Акихито хаан бол Японы 125 дахь эзэн хаан бөгөөд дэлхийд хамгийн өндөр настай эзэн хаан байв. Тэрээр 1989 оны нэгдүгээр сарын 7-нд эзэн хаан Хирохитог нас эцэслэхэд түүний хаан ширээг залгамжилсан юм.

    Сүүлийн 200 жилд хаан ширээнээс татгалзсан тохиолдол гараагүй ба 1817 онд ийм тохиолдол гарч байжээ. Акихитогийн дайдаё тэнно титэм улсын хамгаалалтад байж байгаад түүнийг насан эцэслэхэд улсын санд хадгалагдах юм байна.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0