Венесуэл: Амь үрэгсэдийн тоо өссөөр байна

.

Дөрөвдүгээр сарын 30-нд болсон сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалд хоёр хүн амь үрэгдсэн гэж цэргийн албаны эх сурвалж мэдээлэв.

   Эх сурвалжийн мэдээлснээр, 27 настай эмэгтэй толгойдоо шархдсаны улмаас амиа алдсан гэж мэдээлэв. Тэр эмэгтэй Каракас хотын Альтамирын хэсгийн мөргөлдөөний явцад шархдсан байна. Ерөнхийлөгч Николас Марудог эсэргүүцэгч талынхан 05-р сарын нэгэнд жагсаал зохион байгуулсан байна. Нийслэлийн Чакао дүүргийн эмнэлгийн тусламж үзүүлэх төвийн эмч нар дээр 27 хүн гэмтэж, бэртэж ирсний нэгэн бууны шархтай ирсэн байна. Чакао дүүргийн дарга: "13 хүн гэмтэж бэртсэн. тэдний 7 нь модоор цохиулсан" гэж мэдээлэв.

   05-р сарын нэгэнд төрийн эргэлт хийх гэж оролдсон ба 5 цэргийн хүн, 3 цагдаагийн ажилтан өртсөн гэж ерөнхийлөгч Николас Марудо мэдэгдэв. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө хууль бусаар ерөнхийлөгч гэж зарлаад түүний талынхан Каракас хотын цэргийн бааз Карлотагийн дэргэд цугларцгаасан байна. Өмнө нь Гуайдо Венесуэлийн иргэд, цэргийхнийг гудамжинд гарч "Эрх чөлөө" ажиллагаа явуулахыг уриалж байсан байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0