Пентагон бэлгийн хүчирхийллийн тоогоор рекорд тогтоож байна

hi

   2018 онд америкийн арми 6000 гаруй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 38 хувиар өссөн ба 2004 оноос хойших хамгийн их тоон үзүүлэлт байна гэж АНУ-ын БХЯ-ны тайланд дурдагджээ.

   Хамгийн  гол нь 17-20 насны залуу эмэгтэйчүүд бэлгийн халдлагад өртсөн явдал юм. Пентагоны судалгаагаар бэлгийн халдлагад өртөгсөдийн 8 эмэгтэйн 1 нь амиа алдсан байна гэж РБС бичсэн байна. Ардчилсан намын төлөөлөл сенатор Кирстен Джиллибранд баттай нотлогдсон энэ явдлыг таслан зогсоох хэрэгтэй гэж тайлбарлан мэдэгдэл хийв.

   2016 онд Японы Оканова арал дээрх америкийн цэргийнхэн нутгийн оршин суугч эмэгтэйг хүчиндсэний дараа ард түмэн үүний эсрэг тэмцэлд боссон юм. Эсэргүүцлийн цуглаанд оролцогчид өөр бусад бэлгийн хүчирхийллийн талаар сөхөн тавьсан юм. Хамгийн "муухай" хэрэг нь 1995 онд дунд сургуулийн охиныг хүчирхийлсэн явдал байв.

2018 онд эмэгтэйчүүд эрчүүдийн эсрэг тэмцэлд "Me too" гэсэн ийм уриатай тэмцжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0