Нүүр хуудас Мэдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан Нэгдсэн үндэстний байгууллагын тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар хүлээн авч уулзав.

   Тусгай илтгэгч М.Форст нь тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж гаргах бөгөөд энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, Улсын Ерөнхий прокурор зэрэг газрын удирдлагуудтай уулзаж, мөн орон нутагт ажиллахаар төлөвлөжээ.

   Ноён М.Форст дээрх газруудад ажиллаж нөхцөл байдалтай танилцсаны дараа Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчийг тойрсон асуудал, хууль эрх зүйн орчин ямар байгаа талаарх урьдчилсан зөвлөмжийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж, дэлгэрэнгүй зөвлөмжөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах талаараа ярив.

   Мөн Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийн асуудал муу биш ч сайжруулах боломжтой талаар, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцов.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлПентагон бэлгийн хүчирхийллийн тоогоор рекорд тогтоож байна
Дараагийн нийтлэл Superjet 100 онгоц газардах үедээ осолдож 41 зорчигч амь насаа алджээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү