Нүүр хуудас Мэдээ Хятадын төлөөлөгчид АНУ -тай хэлэлцээр хийхээр айлчилна

Хятадын төлөөлөгчид АНУ -тай хэлэлцээр хийхээр айлчилна

Tugmn
Tugmn, TUG.MN

Хятадын их хэмжээний бараа таваарт 10-30 хувийн татварыг нэмэгдүүлэх АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг үл харгалзан Хятадын төлөөлөгчид Вашингтонд ээлжит худалдаа, эдийн засгийн гэрээ хэлэлцээр хийхээр ойрын үед айлчилна. Энэ тухай БНХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан даваа гаригт мэдээлэв.

Тэрээр "Дэлхий нийт ямар үйл явдал болохыг анхааран харж байна. Бид ч бас асуудал хүндэрч байгааг мэдэж байна" гэж товч танилцуулж, "Хятадын төлөөлөгчид ээлжит хэлэлцээрт бэлдэж л байна" гэж хэлэв.

Дипломатын хэлснээр: Пекин Вашингтонтой худалдаа, эдийн засгийн талаар нэгдсэн нэг ойлголттой болохоор ажиллаж байна гэжээ. 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Аргентиний уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Си Циньпин нар хоёр орны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах талаар гурван сарын дотор арга хэмжээ авахаар тохиролцсон. Хэлэлцээрт зааснаар Трамп 01 дүгээр сарын нэгнээс 200 тэрбум долларын үнэ бүхий хятадын бүтээгдэхүүнүүд 10%-25%-иар өсгөхгүй гэж мэдэгдэж байсан юм. Худалдааны гэрээг байгуулах эцсийн хугацаа 03 дугаар сарын нэгэнд дууссан. Ням гаригт АНУ-ын удирдагч 05 дугаар сарын 10-наас эхлэн татварын тариф нэмэгдэнэ гэж мэдэгдэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлSuperjet 100 онгоц газардах үедээ осолдож 41 зорчигч амь насаа алджээ
Дараагийн нийтлэл АНУ-ын шоронд хоригдож байгаа Бутинаг суллах өдрийг тодорхой болголоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү