Нүүр хуудас Мэдээ С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах Түр хороо хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ

С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах Түр хороо хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2019.05.07/ 15 цаг 21 минутад гишүүдийн 71,4 хувийн ирцтэйгээр эхэлж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

   2019 онд хийх ажлын төлөвлөгөөг УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан танилцуулав. Тэрбээр, 2019 онд нийт 8 ажил хийхээр төлөвлөгдсөн болохыг танилцуулав. Үүнд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн тухай нийт 6 өдрийн бичлэг үзэх, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцах асуудлаар албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах, мөн Улсын Их Хуралд танилцуулах санал, дүгнэлт болосвруулах, нэгтгэн гаргах зэрэг ажлууд багтсан байна. 

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эдгээр 8 ажил ямар хугацаанд хийгдэх, хэрхэн зохион байгуулагдах талаар тодруулахад, Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүд хоёр, гурваараа нэгдэн нэг ажлын хэсэг болж, шуурхай шийдвэрлэх боломжтой гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, иргэдийн төлөөлөлтэй болон хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзахад Түр хорооны гишүүд бүгд байлцаж, хамт ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлж байв.

Ингээд Түр хорооны гишүүдээс гаргасан бусад саналыг тусгаж, 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөө гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн “Бусад” гэсэн асуудлыг хаалттай горимд хэлэлцэх нь зүйтэй гэсэн гишүүдээс гаргасан саналын дагуу Түр хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХятадын төлөөлөгчид АНУ -тай хэлэлцээр хийхээр айлчилна
Дараагийн нийтлэл АНУ-ын шоронд хоригдож байгаа Бутинаг суллах өдрийг тодорхой болголоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү